Япон улс, Монгол улсын Гадаад харилцааны сайд нарын уулзалт болон Япон, Монголын шинэ дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах ёслол
2017/5/1

1. Япон улс, Монгол улсын Гадаад харилцааны сайд нарын уулзалт Япон улсын Гадаад хэргийн яаманд 3 сарын 29-ний өдөр (10 цаг 45 минутаас 20 орчим минут үргэлжлэв) Гадаад хэргийн сайд Ф.Кишида Монгол улсын Их хурлын дарга М.Энхболдын айлчлалийн бүрэлдэхүүнд багтан Япон улсад айлчлал хийж буй Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-оргилтой уулзалт хийв.
(1) Хоёр орны харилцааны талаар Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Монгол улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлээд, цаашид 5 жилийн хугацаанд Япон, Монгол хоёр орны харилцааны газрын зураг болох шинэ дунд хугацааны хөтөлбөр (товч агуулга (PDF)/ дэлгэрэнгүй (PDF))батлахаар хоёр орны засгийн газар санал нэгдсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр орны Гадаад харилцааны сайд нар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоёр орны харилцааг харилцан ашигтай, стратеги төлөвлөлттэй хөгжүүлэх тал дээр санал нэгдэв. Мөн санхүүгийн дэмжлэгийн тухайд Гадаад хэргийн сайд Ф.Кишида Монгол улс болон Олон улсын валютын сангийн эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрснийг үнэлэн, олон улсын багц дэмжлэгийн хүрээнд Япон улс чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
(2) Хойд Солонгосын нөхцөл байдлын талаар Гадаад хэргийн сайд Ф.Кишида Хойд Солонгосын цөмийн пуужинг хөгжүүлж байгаа нь шинэ шатан дахь аюулыг авчирч буй хэрэг бөгөөд Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолын үр дүнг хангахын тулд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлээд, хоёр орны гадаад харилцааны сайд нар цөмийн зэвсэг, пуужингийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэн харилцан хамтран ажиллахаа нотлов.
2 Гарын үсэг зурах ёслол
(1)Үдээс өмнө 11 цагаас 10 орчим минут, “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”т гарын үсэг зурах ёслол болж Монгол улсын Их хурлын дарга М.Энхболдын хамт Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар гарын үсэг зурав.
(2) Шинэ дунд хугацааны хөтөлбөрт 2021 он хүртэлх хугацаанд улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, соёл, ард иргэдийн харилцаа болон хүний нөөцийг бэлтгэх зэрэг төрөл бүрийн салбарт Япон, Монгол хоёр улс хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тодорхой заалтуудыг тусгасан юм. Олон улсын талбар дахь хамтын ажиллагаанаас эхлээд Япон, Монгол хоёр улс идэвхитэй харилцан хамтын ажиллагаагаа нэмэгдүүлсэнээр улам бүр харилцан ашигтай “Стратегийн түншлэл”-ийг бий болгохоор зорьж байна.