Япон хэлний боловсролын симпозиум болов

2025/3/18
1 Монгол дахь япон хэлний багш нарын холбооны Тэргүүн Э.Батжаргал мэндчилгээ дэвшүүлэв
2 Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлэв
   Элчин сайд М.Игавахара 3 дугаар сарын 16-нд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулагдсан “16 дахь удаагийн япон хэлний боловсролын симпозиум”-д оролцлоо. Энэ жил Монголд олон нийтэд япон хэлний боловсрол олгож эхэлсний 50 жилийн ойн онцлох жил тохиож байгаа билээ. Элчин сайд М.Игавахара мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ, өнөөг хүртэл япон хэлний боловсролыг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан олон багш, боловсролын ажилтан, судлаач мөн суралцагч нарт гүнээ хүндэтгэл илэрхийлэхийн зэрэгцээ цаашид япон хэлний боловсролыг хөгжүүлэх, ирээдүйд олон улсын солилцоог улам баялаг болгохын төлөө хамтдаа алхахыг хүсэж буйгаа илэрхийлэв. 
   Уг симпозиумд япон хэлний боловсролын салбартай холбоотой 70 орчим хүн хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр Хитоцүбаши их сургуулийн дэд профессор Хаякава Кёоко дижитал шилжилт хөгжиж байгаа өнөө үед ханз үсгийг сурах сүүлийн үеийн аргачлалын талаар үндсэн илтгэл тавьж, сургалт зохион байгууллаа.
3 Дэд профессор К.Хаякава илтгэл тавив