Элчин сайд Масато Такаока Итгэмжлэх жуух бичгээ барив

2017/1/10
  12 дугаар сарын 26-ны өдөр Элчин сайд Масато Такаока Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барилаа. Уг арга хэмжээнд Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нарын өндөр албаны хүмүүс байлцав.
  Жуух бичгээ барьсны дараа болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол улс Япон улстай харилцаагаа бэхжүүлэх чин хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Элчин сайд 2017 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 45 жилийн чухал тэмдэглэлт ойн хүрээнд хоёр орны хооронд Стратегийн түншлэлийг улам бүр хөгжүүлэх хүсэлтэй байна хэмээв.


Хүндэт харуулын хүндэтгэлийн ёслолын үеэр




Итгэмжлэх жуух бичгээ барьж буй нь




Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүсийн хамт авахуулсан дурсгалын гэрэл зураг