Элчин сайд 149 дүгээр сургуулийн төлөөлөлтэй уулзав

2026/1/8
1
 1 дүгээр сарын 7-ны өдөр, 149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн, багш болон сурагчид Элчин сайд М.Игавахаратай уулзаж, 1 дүгээр сарын 9-нөөс тус сургуулийн төлөөлөл Японд зохион байгуулагдах Хэйан Жёгакуин сургууль хоорондын солилцооны хөтөлбөрт оролцох гэж буйгаа танилцуулахын хамт ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлийнхөө талаар ярилцлаа.
 М. Игавахара Элчин сайд өнгөрсөн оны 7 дугаар сард Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Эрхэм дээд Хатан 149 дүгээр сургуультай танилцах үеэр хамтран ажилласанд тус сургуулийн багш, сурагчид болон асран хамгаалагч нарт дахин талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид ч Япон Улстай тогтоосон харилцааг улам бүр хөгжүүлэхийг хүсэн ерөөв.