Үндэсний их баяр наадмын амралттай холбоотой виз мэдүүлэг болон визний хариу олгох тухай

2026/6/15
Тус Элчин сайдын яам нь Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 7 дугаар сарын 10-аас 15-ны өдрийг дуустал амарна. Үндэсний их баяр наадмын амралтаас өмнө хүлээж авсан виз мэдүүлгийн хариуг дараах хуваарийн дагуу олгох тул анхаарна уу.
 
Виз мэдүүлгийн төвд хүлээж авсан мэдүүлэг болон цахим виз мэдүүлгийн хариу олгох хуваарь
Виз мэдүүлсэн өдөр Визийн хариу олгох өдөр
7 сарын 1 (Лхагва) 7 сарын 7 (Мягмар)
7 сарын 2 (Пүрэв) 7 сарын 8 (Лхагва)
7 сарын 3 (Баасан) 7 сарын 9 (Пүрэв)
7 сарын 6 (Даваа) 7 сарын 16 (Пүрэв)
7 сарын 7 (Мягмар) 7 сарын 17 (Баасан)
7 сарын 8 (Лхагва) 7 сарын 20 (Даваа)
7 сарын 9 (Пүрэв) 7 сарын 21 (Мягмар)
7 сарын 16 (Пүрэв) 7 сарын 22 (Лхагва)
7 сарын 17 (Баасан) 7 сарын 23 (Пүрэв)

Виз мэдүүлгийн цаг авахтай холбоотой тодруулах зүйл байвал виз мэдүүлгийн төвд хандана уу. 
 
Виз мэдүүлгийн төв (VFS Global) -тэй холбоо барих
1.Цахим хуудас: https://visa.vfsglobal.com/mng/mn/jpn
2.Утас:+976–75051102 (автомат хариулагч)
           +976-70114446 (оператортой холбогдох)
3.И-мэйл хаяг: info.jpmn@vfsglobal.com
4.Хаяг: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, “ Embassy One ” барилгын 11-р давхар, Японы виз мэдүүлгийн төв