Японы виз мэдүүлгийн төвийн шинэ байрны ёслолын арга хэмжээ

2025/11/19
   11 дүгээр сарын 13-ны өдөр, VFS Глобал компаний Японы виз мэдүүлгийн төвий шинэ байрны ёслолын арга хэмжээнд Японы ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Кондо Казүмаса оролцов.
 
   Тэрбээр мэндчилгээ дэвшүүлэхдээ Японы виз мэдүүлгийн төвийг байгуулагдахаас өмнө үүсээд байсан виз мэдүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах болон виз мэдүүлэгийн огцом өсөлттэй холбоотой асуудлуудын талаар дурдаж, виз мэдүүлгийн төв ажиллаж эхлэснээс хойш виз олголтын тоо өмнөх үеэс 20 хувиар нэмэгдсэн тухай танилцуулсан.
 
   Мөн Япон, Монгол хоёр улсын хооронд байгуулагдсан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааны хүрээнд “Хүн төвтэй харилцаа”-г улам бүр хөгжүүлэхийг зорьж буй бөгөөд виз мэдүүлэгчдийн тоо цаашид ч гэсэн өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул VFS Глобал компанитай нягт уялдаа холбоотой ажиллаж, виз мэдүүлгийн материал хүлээн авах үйл ажиллагааны чанарыг улам бүр сайжруулах тал дээр бүхий л чадлаа дайчлан ажиллах болно хэмээв.
Японы ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Кондо Казүмаса мэндчилгээ дэвшүүлж буй нь
Ёслолын арга хэмжээнд оролцсон зочид, төлөөлөгчид
Японы виз мэдүүлгийн төвийн шинэ байртай танилцаж буй нь