Япон Улсад нэвтрэхэд ургамал, амьтны хорио цээрийн талаас анхаарах зүйлс
2025/4/30
Япон Улс нь ургамлын хортон шавж болон мал, амьтны халдварт өвчний тархалтаас сэргийлэх үүднээс гаднын орноос жимс, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд хатуу хязгаарлалт тавьдаг.
Хилээр нэвтрүүлэхийг хориглоогүй төрөл зүйлийн ургамал байсан ч түүхий жимс, хүнсний ногоо, буудай, буурцаг зэрэгт ургамлын хорио цээрийн гэрчилгээ шаардлагатай.
Мах махан бүтээгдэхүүнийг хилээр авч орохыг хориглодог. Цаашид ч мах, махан бүтээгдэхүүнийг (онгоцны зорчигчдын хоолны мах, бэлэглэх зорилгоор авч явж буй махан бүтээгдэхүүн гэх мэт) бага хэмжээгээр ч нэвтрүүлэхийг хориглоно.
Хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдвал хувь хүнийг 3 жил хүртэлх хугацаагаар хорих эсвэл 3,000,000 хүртэл иенээр торгох, хуулийн этгээдийг 50,000,000 хүртэл иенээр торгохыг анхаарна уу.
Дэлгэрэнгүйг Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны (Ургамал хорио цээрийн газар, Мал амьтны хорио цээрийн газар) цахим хуудаснаас үзнэ үү.
Ургамал хорио цээрийн газар
“Японд ирэх гэж буй танаас хүсэх хүсэлт”
https://www.maff.go.jp/pps/j/pqaqinfo_j.html
“Түгээмэл асуултууд (Гадаадаас оруулж болох зүйлсийн эмхэтгэл)”
https://www.maff.go.jp/pps/j/trip/oversea/faq/index.html
Мал,амьтны хорио цээрийн газар
“Гадаадаас халдварлах мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх нь!” (видео)
https://www.maff.go.jp/j/syouan/yobou_movie.html
“Импортын мал, амьтны хорио цээрийн талаарх түгээмэл асуултууд(FAQ)”
https://www.maff.go.jp/j/syouan/douei/katiku_yobo/FAQ.html