“Монгол Японы хоорондын боловсрол, соёл, урлаг, эдийн засаг, спортын салбар дахь 50 жилийн хамтын ажиллагааг эргэцүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав
2022/9/8

9 дүгээр сарын 3-ны өдөр, тус ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма Соёл-Эрдэм дээд сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн, Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судлалын хүрээлэн, Монгол туургатаны соёл эрдэм шинжилгээний сан, Японы эм зүйн их сургуулиас МУИС-ийн хурлын танхимд хамтран зохион байгуулсан “Монгол Японы хоорондын боловсрол, соёл, урлаг, эдийн засаг, спортын салбар дахь 50 жилийн хамтын ажиллагааг эргэцүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов.
ЭСЯ-ны дэд тэргүүн Ш.Кикүма “Японд суралцаж буй монгол оюутны тоо нь тухайн орны хүн амтай харьцуулж үзэхэд дээгүүрт ордог гэж сонссон. Энэ хурлаар урт удаан хугацааны харилцаа болоод хамтын ажиллагааг эргэн харж, түүгээр дамжин хоёр орны залуу үеийнхний харилцан ойлголцол гүнзгийрч, цаашдын найрамдалт харилцаа, анд нөхөрлөл батжихад түлхэц болно хэмээн найдаж байна” гэв.
Энэхүү хурал нь Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний нэг бөгөөд гадаад хэлний боловсролын ололт амжилт ба туршлага, соёл, урлагийн салбар дахь харилцаа, спорт ба аялал жуулчлалын салбарын хэтийн төлөв гэх мэт 20 гаруй илтгэл тавигдсан юм.

- 2