Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын оролцоотой “Их Хуралдай” симпозиум зохион байгуулагдав

2022/8/30
1 Симпозиумын үеэр 1
2 Симпозиумын үеэр 2
  8 дугаар сарын 23-ны өдөр, Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Монгол-Японы найрамдал, хамтын ажиллагааны байгууллагуудын оролцоотой “Их Хуралдай” симпозиум Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдав.
  Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд асан Д.Содном, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Японы Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши болон Элчин сайд Х.Кобаяши нар мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ “Япон, Монголын харилцааны 50 жилийн хөгжил нь хоёр орны Парламент, Засгийн газар, ард иргэд хоорондын харилцан итгэлцэл, анд нөхөрлөлийн үр шимээр бий болсон гэж бодож байна. Өнөөдрийн уулзалтаар та бүхний анд нөхөрлөл мөн хоёр улсын харилцан ойлголцол, харилцан итгэлцэл улам бүр гүнзгийрэн, хоёр улсын харилцааны үндэс суурь улам бүр бэхжин хөгжихийг хүсэж байна.” хэмээв.
  Нээлтийн дараа нийт 16 байгууллагууд Парламентын гишүүд хоорондын харилцаа, ардын дипломат, эдийн засаг, соёл, хүүхэд, залуучуудын солилцоо зэрэг сэдвийн хүрээнд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж ач холбогдол бүхий илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдав.