21 дэх удаагийн “Хүний нөөцийг хөгжүүлэх (JDS) тэтгэлэгт хөтөлбөр”- ийн гурван талт гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ болов

2022/6/20
1 Японы ЭСЯ-ны Зөвлөх Ш.Кикүма мэндчилгээ дэвшүүлэв
2 БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, JDS хөтөлбөрөөр суралцах Н.Цогтбаатар нар гарын үсэг зурж буй нь
6 дугаар сарын 16-ны өдөр, 21 дэх удаагийн Хүний нөөцийг хөгжүүлэх (JDS) тэтгэлэгт хөтөлбөрийн гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслол болж Японы Элчин сайдын яамны Зөвлөх Ш.Кикүма, БШУ-ны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга бөгөөд JDS хөтөлбөрийн удирдах хорооны дарга Ш.Нарантуяа, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Ш.Танака нар ололцов.
 
Уг хөтөлбөрийн зорилготой нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төрийн залуу албан хаагчдыг Японы их, дээд сургуулиудад магистр докторын сургалтад хамрагдах боломжийг олгож, эх орондоо буцаж ирээд боловсон хүчний цөм нь болж Монгол Улсынхаа хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, хүн хоорондын харилцаагаар дамжуулан Япон Улстай байгуулсан найрамдалт харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэх явдал юм. 2001 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөрөөр 337 төрийн албан хаагч магистр, докторын зэрэг хамгаалан Монголын төр захиргааны байгууллага, их дээд сургууль, Монгол банк зэрэг янз бүрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
Зөвлөх Ш.Кикүма мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Энэхүү хөтөлбөр нь ирээдүйд Монгол Улсыг авч явах төрийн албан хаагчдыг бэлтгэхийн зэрэгцээ Япон, Монголын найрамдалт харилцаанд хувь нэмрээ оруулахад нь зориулсан хөрөнгө оруулалт гэж хэлж болох юм. Өнөөдөр үзэглэсэн талт гэрээрээр тавишдаж буй нөхцөл нь Японы шилдэг их, дээд сургуульд магистр, доктороор суралцсан боловсон хүчин нь эх орондоо буцаж ирснийхээ дараа өмнөх ажлын байрандаа эргэн ажиллаж сурсч мэдсэнээ бүрэн ашиглахад чиглэсэн юм.
Японы Элчин сайдын яам, болон ЖАЙКА байгууллага нь та бүхнийг япон суралцаж ирээд Япон элэгтэй боловсон хүчин болж хоёр орны харилцааг хадгалан авч явна гэдэгт найдаж байна” хэмээв.
Мөн Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба сурлагын амжилт хүсэхийн хамт эх орондоо буцаж ирээд өмнөх ажлаа үргэлжлүүлэн хийж сурсан мэдсэнээ үр бүтээлтэй ашиглаасай гэв.
3 БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат (дараа өдөр нь гарын үсэг зурсан) JDS хөтөлбөрөөр суралцах Т.Бат-Оргил нар гарын үсэг зурж буй нь
4 БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, JDS хөтөлбөрөөр суралцах Б.Ариунтуяа нар гарын үсэг зурж буй нь
5 БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, JDS хөтөлбөрөөр суралцах А.Нармандах нар гарын үсэг зурж буй нь
6 БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, JDS хөтөлбөрөөр суралцах Р.Батхишиг нар гарын үсэг зурж буй нь
7 БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, JDS хөтөлбөрөөр суралцах Ц.Сэлэнгэ нар гарын үсэг зурж буй нь
8 БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, JDS хөтөлбөрөөр суралцах Б.Анхзаяа нар гарын үсэг зурж буй

БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа,
Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц,
JDS хөтөлбөрөөр суралцах Б.Номинчулуун нар гарын үсэг зурж буй


БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа,
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян,
JDS хөтөлбөрөөр суралцах Г.Ган-Эрдэнэ нар гарын үсэг зурж буй нь


БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа,
Улаанбаатар хотын захирагчын Ажлын албаны дарга Д.Ганболд,
JDS хөтөлбөрөөр суралцах Г.Ган-Эрдэнэ нар гарын үсэг зурж буй нь


БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа,
Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг,
JDS хөтөлбөрөөр суралцах А.Уянга нар гарын үсэг зурж буй нь


БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа,
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн (дараа өдөр нь гарын үсэг зурсан),
JDS хөтөлбөрөөр суралцах Б.Галмандах нар гарын үсэг зурж буй нь


БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа,
Баянхонгор аймгийн ХХҮ-ний газрын дарга Б.Амарсанаа (дараа өдөр нь гарын үсэг зурсан),
JDS хөтөлбөрөөр суралцах Б.Дэлгэрмаа нар гарын үсэг зурж буй нь


БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа,
Монгол банкны Тамгын газрын дарга Г.Пүрэвсүрэн (дараа өдөр нь гарын үсэг зурсан),
JDS хөтөлбөрөөр суралцах Э. Гонгор нар гарын үсэг зурж буй нь


БШУЯ-ны газрын дарга Ш.Нарантуяа,
МУ-ын Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын дарга М.Анун (дараа нь гарын үсэг зурсан),
JDS хөтөлбөрөөр суралцах Ч.Цогзолмаа нар гарын үсэг зурж буй нь


Дурсгалын зураг авахуулав