Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (Монбушо)-гийн тухай танилцуулах өдөрлөг зохион байгуулав.

2022/4/15
 4 дүгээр сарын 9-ний (Бямба) өдөр, Японы Элчин сайдын яамнаас Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр (Монбушо)-ийн тухай танилцуулах өдөрлөгийг Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд зохион байгуулав. Өнгөрсөн жилийн шалгалтад тэнцсэн 14 залуус уг арга хэмжээнд оролцсон бөгөөд хөтөлбөрийн талаарх ерөнхий танилцуулга,  хөтөлбөр тус бүрийн асуулт хариултын цаг гэсэн хэлбэрээр зохион байгуулагдлаа. Өдөрлөгт 120 гаруй хүүхэд, залуучууд ирж, танилцуулгыг анхааралтай сонсон, асуулт хариултын цагаар бүртгэлийн шалгуур болон шалгалтад хэрхэн бэлдэх талаар сонирхсон асуултадаа хариулт авлаа.
 Тус өдөрлөгийн ерөнхий танилцуулгын хэсгийг онлайн live-аар олон нийтэд хүргэсэн тул ЭСЯ-ны фэйсбүүк хаягаар орж, 4 дүгээр сарын 15-ныг (Баасан) дуустал үзэж, сонирхох боломжтой.
Японы ЭСЯ-ны Фэйсбүүк хаяг: https://onl.bz/REVN1DK
Ерөнхий танилцуулгын үеэр
ЭСЯ-ны зүгээс хийж буй судлаач оюутны хөтөлбөрийн танилцуулга
Шалгалтаа амжилттай өгсөн залуусын нэг танилцуулга хийж буй нь
Асуулт хариултын цаг