“Монгол Цүүшин” сонинд гарсан Элчин сайд Х.Кобаяши болон Б.Хос-эрдэнэ нарын уулзалтын талаарх нийтлэл

2021/8/26
khos1 Б.Хос-Эрдэнэ гүйцэтгэх захирал болон Элчин сайд Х.Кобаяши
khos2 Уулзалтын үеэр
     8 дугаар сарын 26-ны өдрийн “Монгол Цүүшин” сонинд Элчин сайд Х.Кобаяши болон Б. Хос-Эрдэнэ нарын ярилцлага нийтлэгджээ. Япон Улсад суралцан төгсөөд, Монголын бизнесийн ертөнцөд амжилттай яваа эрхмүүдтэй “Япон, Монголын бизнесийн харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр хийж буй цуврал нийтлэлийн эхний дугаарт “Анд Глобал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэтэй уулзаж, харилцан яриа өрнүүлжээ. Элчин сайдын зүгээс Б.Хос-Эрдэнэ захирлаас Японд суралцах болсон шалтгаан хийгээд өнөөгийн амжилт, цаашдын зорилгын талаар сонирхон асууж, Япон, Монголын хувийн хэвшлийнхний эдийн засаг, хамтын ажиллагааг идэвхжүүлэх гол түлхүүр, хүчин зүйлийн тухай мөн дэлхийн тавцанд хүч сорьж буй Монголын залууст хандан сэтгэгдлээ хуваалцсан байна.
     Ирэх жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Япон, Монголын харилцааг улам урагш хөгжүүлэх үүднээс залуу үеийн бизнесийн төлөөлөлтэй сард 1 удаа энэхүү уулзалт яриагаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.