“Мазда” брэндийн автомашины үзэсгэлэнгийн танхимын нээлтийн арга хэмжээ болов

2022/10/12
1 “Кагамибираки” буюу япон сакэ задлах ёслол
2 Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлж буй нь
   10 дугаар сарын 7-ны өдөр, Монгол дахь “Мазда” автомашины борлуулалт болон үйлчилгээг үзүүлэх “Bavaria Motors” компани нь “Сүмитомо корпораци”-тай хамтран УБ хотод “Мазда” брэндийн автомашины үзэсгэлэнгийн танхимыг албан ёсоор нээв.
   Элчин сайд Х.Кобаяши тус арга хэмжээний нээлтийн ёслолд оролцон “Монголын ард түмэн Мазда автомашины Япон технологи, үзэл санаатай шинээр танилцан гайхалтай мэдрэмжийг авахыг хүсэж байна” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв. “Мазда” брэндийн автомашины үзэсгэлэнгийн танхимын нээлтийн арга хэмжээнд “Bavaria Motors” компанийн захирал Б.Гантулга, “Сүмитомо корпораци”-ийн автомашин дистрибьютер хариуцсан газрын дарга Фүжимото болон олон холбогдох хүмүүс оролцон амжилт хүслээ.