Даян дэлхийн энх тайвны төлөөх мянган цаасан шувуу үзэсгэлэнд тавигдав

2022/3/16
1
2
    Японы дунд сургуулийн сурагчид даян дэлхийн энх тайвны төлөө мянган цаасан шувуу урлан Монгол руу бэлэг болгон илгээжээ.

   2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр буюу Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ойн өдөр, дуучин Д.Оюунтүлхүүр Гифү мужийн Гифү хотын Нагара дунд сургуулийн сурагчидтай цахим уулзалт хийсэн юм. Тэр үед бэлэглэсэн мянган цаасан шувуу нь Соёл-Эрдэм дээд сургууль дээр 3 дугаар сарын 15-ны өдрөөс гаргаж буй “Япон, Монголын хүүхэд, залуучуудын харилцааны түүх” гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдлаа.

   Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон холбогдох бүх хүмүүст талархал илэрхийлэхийн ялдамд даян дэлхийн улс орнууд амар амгалан, энх тайван байх болтугай хэмээн хүсч байна.