Өвөрхангай аймаг дахь “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр
2023/2/7

2 дугаар сарын 6-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Япон Улсын Засгийн газрын 2022 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын цэцэрлэгийн засварын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд тус ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч И.Кояма болон Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар гарын үсэг зурав.
Засаг дарга А.Ишдорж “Өвсний үндэс хөтөлбөр нь Өвөрхангай аймагт 1994 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд аймгийн хүүхэд багачууд суралцах орчныг сайжруулахад хувь нэмэр оруулж буй Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд тус аймгийн нийт ард иргэдийг төлөөлж, талархал илэрхийлье” хэмээв.
Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын цэцэрлэгийн А байранд дээвэр, гадна фасад, дотор засал, дулааны шугам, цэвэр бохир усны шугам, агааржуулалт, цахилгааны шугам зэрэг их засварын ажил хийж, хүүхэд багачуудад сурч хүмүүжих таатай орчныг бүрдүүлэх юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 589 дэх, Өвөрхангай аймагт хэрэгжих 19 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 239,626 ам.доллар (754,821,996 орчим төгрөг) юм.