Японы
бүс нутгууд
Япон улс 47 мужтай. Тїїх газар зїйн бїтцээр нь тэднийг Хоккайдо, Тоохокї, Канто, Чїбї, Кинки,
Чїгокї, Шикокї, Кюшї, Окинава гэсэн есєн бїсэд хуваадаг.
Бїс нутаг болгон
єєрийн гэсэн нутгийн аялгуу, зан заншил, бас євєрмєц уламжлалт соёлтой.
Жишээлбэл, Токио хот харьяалагддаг Канто бїс нутаг, Осака хот харьяалагддаг
Кансай бїс нутагт хоол хїнсний амт шимтээс авахуулаад уламжлалт урлагийн
тоглолтын хэв маяг хїртэл юм бїхэн нь хоорондоо эрс ялгаатай бєгєєд хїмїїс тэр
бїгдийг харьцуулан тоглоом наргиан болгодог ажээ.
Япон улс нийт 127
сая хїн амтай. Хїн амынхаа тоогоор дэлхийд 9 дїгээрт ордог. Хуурай газартай нь
харьцуулахад хїн амын тоо их учраас хїн амын нягтрал маш єндєр буюу нэг ам
дєрвєлжин километрт 342 хїн ногдож байна. Энэ їзїїлэлт АНУ /29/, Францийнхаас
/107/ хавьгїй єндєр боловч Бельгийнхтэй /333/ бараг адилхан юм.
Японы газар
нутгийн 70 гаруй хувь нь уулархаг учир томоохон хотууд нь газар нут-гийн 30
хїрэхгїй хувийг эзлэ-дэг тал нутагтаа тєвлєрсєн байдаг. Хоккайдо бїс нутгийн
Саппоро; Тохокїгийн Сэндай; Кантогийн
Сайтама, Токио, Ёокохама; Чїбїгийн Нагоя; Кинки бїс нутгийн Осака,
Киото, Кобэ; Чїгокїгийн Хирошима; Кюшїгийн Фїкїока ба Китакюшї хотууд нэг сая
давсан хїн амтай. Нийслэл Токио бол японы тєв гэдгийг хэлэх нь илїїц буй за.
Бусад томоохон хот нь тухайн бїс нутгийнхаа улс тєр, эдийн засаг, соёлын тєвийн
їїрэг гїйцэтгэдэг.
НАГОЯ
Нагоя бол Чїбї бїсийн хамгийн том хот. Нагоя
хавийн газар нутагт автомашины їйлдвэрлэл болон аж їйлдвэрийн бусад салбар нэн
єндєр хєгжсєн байдаг. Хотын билэгдэл болох Нагоя Шилтгээнийг 270 жил Японыг
удирдан жолоодсон Эдогийн засаг захиргааны анхны захирагч Токїгава Иэяасу 1612
онд барьж байгуулжээ. Энэ шилтгээн нь дээвэр дээрхи шачихоко-гийн (тэнгисийн
амьтаныг тєсєєлєн бїтээсэн дїрс) хоёр алтан барималаараа алдартай. 1945 онд уг
шилтгээнийг сїйтгэж, зєвхєн зарим нэг цамхаг, ёслолын хаалгыг нь їлдээжээ.
Харин 1959 онд шилтгээнийг шинэ алтан шачихокогийнх нь хамт сэргээн босгосон
юм.
ФЇКЇОКА
Кюшїгийн хамгийн том хот болох Фїкїока нь
газар зїйн байршлаараа Азийн эх газарт ойр оршдог учир Япон болон Азийн бусад
улс орны хоорондох харилцааны гол цєм нь болдог юм. Энэ хот Хаката Донтакї,
Хаката Гион Ямакаса зэрэг олон сайхан наадмыг зохион байгуулдаг. Бас мизїтаки
(халуун тогооны тахиан мах), рамэн (гоймонтой хоол) зэрэг нэр цуутай олон
тєрлийн хоол эндээс гаралтай бєгєєд голын эрэг дагуу байрлах хоол хїнсний
лангуунууд нь олны анхаарлыг ихэд татдаг ажээ.
НАХА
Наха бол японы хамгийн ємнєд болон баруун
хэсгийг эзлэн орших Окинава мужийн хамгийн том хот юм. Окинава нь Кюшїгаас
баруун ємнє зїгт орших бєгєєд том, жижиг 160 арлаас тогтдог. Халуун бїсэд
багтах учир байгалийн гоо їзэсгэлэн, халуун дулаан уур амьсгалаараа алдартай.
Окинаваг номин хєх єнгийн тэнгис далай л хїрээлдэг тул тус арлууд амьсгалын
аппараттайгаар усны гїнд шумбах, далайн ёроолоор адал явдалт аялал хийх дуртай
хїмїїсийн хувьд дэлхий дээрх хамгийн таатай газруудынх нь нэг юм.
ТОКИО
1603 оноос хойш Японы улс тєрийн гол цэг
хэмээн тооцогдож буй Токио хот улс орныхоо нийслэлээс гадна эдийн засаг,
мэдээллийн тєвийн їїрэг гїйцэтгэж байна. Хотын хойморт байрлах Эзэн хааны Ордон
урьд нь Эдогийн Шилтгээн байсан гэдэг. Ордны эргэн тойронд Їндэсний
Парламентийн Байр, засгийн газрын яамд, бизнесийн дїїргїїд байрладаг. Японы
нийт хїн амын дєрєвний нэг орчим хувь нь буюу 30 шахам сая хїн Токиод
амьдардаг. Гэрэл зураг дээр Шинжїкї дїїргийн тэнгэр баганадсан єндєр
барилгуудыг харуулжээ.
САППОРО
Саппоро нь Хоккайдогийн хамгийн том хот. Олон
жилийн турш зугуухан байгуулагдсан
Хонсю арлын томоохон хотуудаас ялгаатай нь Саппоро хотыг 19-р зууны эцэст
тусгайлан зураг тєслийн дагуу байгуулсан учир гудамж талбай нь жигд, эмх
замбараатай байрладаг. Зун цагт Хоккайдогийн байгалийн гоо сайхныг їзэж
сонирхох, євлийн цагт цана чаргаар гулган амралт, чєлєєт цагаа єнгєрїїлэхийг
хїсэгчдийн очих дуртай газар бол Саппоро хот. Гэрэл зураг дээр Саппоро хотын
билэгдэл хэмээн тооцогддог Одори цэцэрлэгт хїрээлэн, Саппорогийн телевизийн
цамхагыг харуулжээ. Жил бїрийн хоёрдугаар сард Саппорогийн алдарт Цасны Наадмыг
энэхїї цэцэрлэгт хїрээлэнд зохион байгуулдаг.
ОСАКА
Осака хот 7-р зуунд байгуулагдсан цагаасаа
эхлэн гадаадын улс орнуудтай худалдаа
хийх тїшиц газар болж иржээ. Осака бол Япон улсад Токиогийн дараа хоёрт орох
томоохон хот юм. Хот сайн чанарын хоол хїнс, хошин шогоороо алдартай бєгєєд
1970 онд Дэлхийн Їзэсгэлэнг Азид анх Осака хотод зохион байгуулжээ. 1994 онд
Осакагийн булангийн хиймэл арал дээр барьж байгуулсан Кансайн олон улсын нисэх
онгоцны буудал эдїгээ далайн чанадаас Япон улсад ирж буй зочид гийчдийг угтан
авдаг гол хаалга болоод байна.
ХИРОШИМА
Тус хот 1945 онд дэлхийд анх удаа атомын
бємбєгєнд єртсєн боловч тєдєлгїй сэргэн мандаж, японы томоохон хотуудын нэг
болжээ. Хирошимагийн ойролцоох Мияажима арал дээр Ицїкїшимагийн ариун сїм
байдаг. Сїмийн алдарт торий (сїмд орох хаалга)
нь усан дороос тэнгисийн мандал дээр цухуйж харагддаг юм. Сїмийг Дэлхийн Євийн
санд бїртгэжээ.
КИОТО
Нэгэн цагт буюу 8-р зууны сїїлчээр японы нийслэл хот байсан Киото
1200 гаруй жилийн тїїхтэй бєгєєд олон тооны эртний сїм хийд, гоёмсог
цэцэрлэгээрээ алдаршжээ. Киото, Їжи, Оцї хотын нийт 17 сїм хийд, бунхан,
шилтгээнийг ЮНЕСКО 1994 онд Дэлхийн Євийн сандаа бїртгэн авсан билээ.