Орон сууц, хоол хүнс,
хувцас
Дэлхийн 2-р дайнаас хойш єдий тєдий
хїмїїс албан ажил хийж, амьдрал
ахуйгаа залгуулахаар хєдєє нутгаас хот суурин газарт шилжин суурьших болсны
улмаас Японд амьдралын хэв маяг ихээхэн єєрчлєгджээ. Хотууд єргєжин тэлж, хїн
ам нь єсєн нэмэгдэхийн хирээр захын дїїрэг дэх байр сууц, орон гэрээсээ хотын
тєв дэх ажлынхаа газарт ирж очих хїний тоо ч нэмэгдсээр байв. Гурав юмуу
тїїнээс дээш їеийн халуун ам бїлээрээ хамтдаа нэгэн дээвэр дор амьдардаг байсан
Япон уламжлал їгїй болж, эдїгээ хотын айлуудад эцэг эх нь їр хїїхэдтэйгээ,
харин євєє, эмээ нар нь єєр газар тусдаа амьдрах хандлагатай болжээ.
ОРОН СУУЦ
Японы уламжлалт сууцыг модоор барьж,
модон баганаар тулдаг байсан бол одоо цагт гол тєлєв тємєр баганаар тулсан,
модон шалтай Єрнєдийн маягийн сууцанд аж тєрєх болжээ. Тїїнээс гадна хот суурин
газарт тємєр бетоноор барьсан томоохон орон сууцанд амьдрах айл єрхийн тоо ч
єссєєр байна. Энд єрнєдийн маягийн сууцнаас ялгарах хоёр том онцлог байдаг нь
гэр дотроо гуталтай явахгїй байх, бас ямар ч гэсэн нэг єрєєгєє япон хэв маягаар
татами шалтай болгож тохижуулах явдал юм. Гэрт орохдоо шалаа бохирдуулахгїйн
тулд гутлаа тайлна. Гэнкан буюу орох хаалганы ойролцоох газарт гутлаа тайлж,
хадгалж, ємсдєг. Хїмїїс гутлаа тайлмагц гэр дотроо улавч ємсдєг болсон байна.
Татами буюу бїдїїн ширхэгтэй сїрлээр сїлжиж хийсэн ширдэгийг япон айлууд
600-аад жилийн тэртээгээс хэрэглэх болсон юм. Ердийн татами 1,91:0,95 метр
хэмжээтэй байдаг. Єрєєний хэмжээг гол тєлєв татами ширдэгийн тоогоор хэмждэг.
Татами шал зунд нь сэрїїхэн, євєл дулаахан, чийглэг саруудад хивсийг бодвол
илїї цэвэр цэмцгэр байдаг.
ХООЛ ХЇНС
“Хоол” хэмээх їгийг японоор гохан
гэдэг. Гохан гэдэг нь їнэндээ жигнэсэн будаа боловч тэрээр япон хїмїїсийн хувьд
тун чухал хоол хїнс тул бїх тєрлийн хоол гэсэн утгыг илэрхийлэх болжээ. Японы
уламжлалт хоол хїнс нь жирийн цагаан будаа, мєн хоёрдугаар хоол (загас юмуу мах),
бага зэрэг хачир (гол тєлєв чанасан ногоо), шєл (ихэнхдээ мисо шєл), дарсан
ногоо зэргээс бїрдэнэ. Япон цагаан будааг чанахад наалдамхай болдог тул савхаар
идэхэд тохиромжтой байдаг. Япон
хїмїїс одоо дэлхийн олон улс їндэстний, тухайлбал, Европ, Хойд Америк болон
Азийн улс орнуудын хоол хїнсийг хэрэглэдэг болжээ. Японы ард тїмний цагаан
будаанаас гадна талх, гоймон, пастагаар хооллож, олон тєрлийн мах, загас,
хїнсний ногоо, жимс идэх дуртай. Сїши, темпїра, сїкияаки гээд Япондоо тєдийгїй
гадаадад алдартай олон хоол бий. Хотуудад хамбургер, шарсан тахиагаар їйлчилдэг олон тооны тїргэн
хоолны газар байх бєгєєд ялангуяа хїїхэд залуучууд тэнд хооллох дуртай. Япон
хїмїїс хоолоо идэхийн ємнє “итадакимасї” гэж хэлдэг бєгєєд “Энэ зоогийг хїртье ээ” гэсэн утгатай
эелдэг хэллэг юм. Энэ нь уг хоолыг бэлтгэх ажилд гар бие оролцсон хэн бїхэнд
талархал илэрхийлж буй хэрэг юм. Хоолоо идсэний дараа “гочисо сама дэшита”
хэмээн хэлдэг бєгєєд энэ нь “Амттай сайхан зоог байлаа” гэсэн утгатай.
ХУВЦАС
Японы уламжлалт хувцсыг Кимоно гэнэ. Ихэвчлэн торгоор урладаг Кимоно хувцас нь єргєн ханцуйтай, мєрнєєс хєлийн єсгий хїрсэн урт байдаг. Кимоно дээр оби хэмээх єргєн бїс бїсэлдэг. Одоо кимоног гол тєлєв Шичи-Го-Сан наадам, хурим болон сургуулийн тєгсєлтийн ёслол зэрэг онцгой тохиолдолд л ємсдєг болжээ. Єрнєдийн хувцастай харьцуулахад кимоно нь хєдєлгєєнд саадтай, бас тїїнийг зохих ёсоор нь ємсєхийн тулд нэлээд цаг зарцуулдаг байна.
Гэхдээ хїїхэд, залуус зуны цагт
баяр ёслол, галын наадам болон бусад онцгой їед ємсєхєд хялбар, албан ёсны бус
юката гэх хєнгєн кимоногоор гоёдог. Харин залуучууд єдєр тутмын амьдралдаа нааш
цааш хєдєлж явахад амар хєнгєн хэмээн захтай болон захгїй, богино ханцуйтай
цамц, бэлтгэлийн хувцсыг илїїд їздэг байна.