Өмнөх Хуудас                  Дараагийн Хуудас

 

Байгаль, цаг уур

 

Японы эх газар 378 мянган хавтгай дєрвєлжин километр талбайтай. Энэ нь АНУ-ын нутаг дэвсгэрийг 25 /Калифорниас ялимгїй бага/, Австралийн нутаг дэвсгэрийг 20 хуваасны нэгтэй тэнцэх бєгєєд Британийн нутгаас 1,5 дахин том юм.

Япон улсын газар нутгийн дєрєвний гурав нь уулархаг бол їлдсэн хэсэг нь тэгш єндєрлєг болон гол мєрний ой сав газар болно. Япон улс умраас ємнє зїг 3000 км сунаж їргэлжилсэн цуврал арлуудаас тогтдог.  Японы газар нутгийн дєрвєн голлох арлыг нь Хоккайдо, Хоншї, Шикокї, Кюшї гэж нэрлэдэг. Япон улс бїхэлдээ далай тэнгисээр хїрээлэгддэг. Эргэн тойрных нь далай тэнгисээр дулаан болон хїйтэн агаарын урсгал єнгєрєх тул маш олон тєрлийн загас єсч їржих таатай орчин бїрдсэн байдаг. Японы газар нутгийн ихэнх нь Умардын Эх Газрын Бїсэд орших бєгєєд борооны улирлын чийглэг уур амьсгалтай. Зун цагт нь зїїн ємнєєс Номхон далайн, євєлд нь баруун хойноос Евразийн салхи їлээдэг.

Япон улс бие биеэсээ ихээхэн онцлог бїхий дєрвєн улиралтай. Японы хамгийн їзэмжит сайхан дїр тєрхийг хавар интоор цэцэглэх їед, мєн улаан, шар, улбар шаргал навчис бїхий намрын улиралд харж болно. Японы ард тїмэн улирал солигдох мєчид тохиох энэхїї їзэмжит дїр тєрхийг харан баясах дуртай бєгєєд хавар хаана хамгийн сайхан интоор цэцэглэж, намрын єнгєт навчис хаана илїї сайхан сэрчигнэж буйг харуулдаг цаг уурын мэдээг анхааран сонсдог юм. Японы хамгийн хойд болон ємнєд цэгт цаг агаар нь эрс ялгаатай учир та жишээлбэл, гуравдугаар сард усанд сэлж, наранд биеэ шарахаар ємнє зїг, харин цана чаргаар гулгахаар умардыг зорьж болно!

Япон улс далайн хар шуурга, галт уулын дэлбэрэлт, газар хєдлєлт зэрэг  байгалийн ноцтой гамшигт байнга нэрвэгддэг. Эдгээр гамшиг 1995 оны нэгдїгээр сард тохиолдсон Кобэгийн газар хєдлєлт шиг олон хїний амь насыг авч одох аюултай ч япончууд тэр бїх гамшгийн хор хєнєєлийг багасгахын тєлєє он удаан жилийн турш шаргуу хєдєлмєрлєсєєр байгаа билээ.

Япон улс орчин їеийн єндєр технологийг ашиглан газар хєдлєлтийг тэсвэрлэх чадалтай загвар зохиох, салхи шуургыг єндєр нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлох чиглэлээр ажиллаж байна.

 

Өмнөх Хуудас                  Дараагийн Хуудас