Сургуулиуд
Японд їндсэн боловсролын тогтолцоо нь бага сургууль
(зургаан жил їргэлжилдэг), дунд сургууль (гурван жил), ахлах сургууль (гурван жил)
болон их сургуулиас (дєрвєн жил) бїрддэг. Бага, дунд боловсрол олгох 9 жилийн
сургалтыг хїн бїр дїїргэх ёстой бєгєєд харин суралцагчдын 97 хувь нь дараачийн
шатны ахлах сургуульд їргэлжлїїлэн суралцдаг байна. Сурагчид шалгалт єгч байж
ахлах сургууль болон их сургуульд элсдэг.
ХЇЇХДЇЇДИЙН СУРЧ МЭДЭЖ БУЙ ЗЇЙЛС
Япон хїїхдїїд зургаан нас хїрсэний дараа Дєрєвдїгээр
сард бага сургуулийн нэгдїгээр ангид элсэн ордог. Бага сургуулийн нэг ангид
30-40 орчим хїїхэд суралцдаг. Тэд япон хэл, математик, шинжлэх ухаан, нийгэм
судлал, дуу хєгжим, гар урлал, биеийн тамир, єрхийн аж ахуй (хоол унд хийх, оёж
хатгах талаар анхан шатны мэдлэг олгоно) зэрэг хичээл їздэг. Англи хэлийг мєн
олон тооны бага сургуулиудад заадаг болоод байна. Сургалтын їйл ажиллагааг
дээшлїїлэхэд мэдээллийн технологийг ашиглах нь нэмэгдсэн тул ихэнх сургуулиуд Интернет
хэрэглэдэг болжээ. Сурагчид бас шодо (уран бичлэг), хайкї зэрэг японы уламжлалт урлаг, яруу
найргийг сурч эзэмшдэг. Шодо гэдэг нь бийрийг бэхэнд дїрээд канжи (Хятадаас
гаралтай дїрс їсэг) болон кана (ханзаас їїдэлтэй авиа зїйн їсэг) їсгийг уран
гоё бичихийг єгїїлж байгаа юм. Харин 400 шахам жилийн ємнє Японд хєгжсєн яруу
найргийн хэлбэрийг хайкї гэж нэрлэдэг. Энэ нь 17 їсгээс бїрддэг богинохон шїлэг
бєгєєд дотроо тав, долоон їсэгт, таван шад шїлэг хэмээн хуваагддаг. Сэтгэлийн
гїнд тєрсєн сэтгэгдэлээ уншигчдад энгийн їгээр илэрхийлэн хїргэхэд хайкїг
ашигладаг.
СУРГУУЛИЙН АМЬДРАЛ
Японы бага сургуульд сурагчдыг олон талт їйл
ажиллагаанд хамруулахын тулд жижиг багуудад хуваасан байдаг. Жишээлбэл,
хїїхдїїд ийм багт хуваагдан анги, танхим, сургуулийнхаа орчин тойрныг єдєр
тутам цэвэрлэх ажил хийдэг бєгєєд энэ нь тэдний эзэмшиж буй боловсролын нэг
хэсэг болно. Ихэнх бага сургуулийн
сурагчид сургуулийн хоолны газар, эсвэл “сургуульд їдийн хоол бэлтгэх тєв”-ийн
бэлтгэсэн їдийн хоолыг ангийнхаа нєхдийн хамт ангидаа идэх дуртай байдаг. Бас
сурагчдаас бїрдсэн жижиг багууд ээлжээр ангийнхаа нєхдєд їдийн хоолыг нь зєєн
їйлчилдэг. Сургуулиас эрїїл мэндэд сайн, тэжээллэг, мєн олон тєрлийн амтлаг
хоол єгдєг учраас сурагчид їдийн хоолныхоо цагийг тэсч ядан хїлээдэг ажээ.
Бїтэн жилийн туршид
сургууль дээр олс татах, буухиагаар уралдах, тїїхт газруудаар аялах зэрэг
спортын єдєрлєгїїд, дуу бїжиг, тоглолт зэргээс бїрдсэн хїїхдийн урлаг, соёлын
наадам олонг зохиодог. Бїх шатны сургуулийн ахлах ангийн сурагчид Киото, Нара
зэрэг тїїх соёлын дурсгалт хотуудаар аялах, цанын баазтай амралт болон бусад
газарт очиж хэд хонох нь бий. Ихэнх дунд болон ахлах сургуулийн сурагчдыг
дїрэмт хувцас ємсєхийг шаарддаг. Хєвгїїд ємд болон босоо захтай цээживч, харин
охид хїрэм болон банзал ємсдєг.
КЛУБЫН ЇЙЛ АЖИЛЛАГАА
Дунд сургуулийн сурагчдын ихэнх нь єєрсдийн сонголтоор
спортын баг, дуу хєгжим, урлагын хамтлаг эсвэл эрдмийн клуб гэх мэт хичээлээс
гадуурхи клубын їйл ажиллагаанд оролцдог. Хєвгїїд бейсболын клубт олноороо
элсдэг байна. Япон улс Дэлхийн хєл бємбєгийн холбооны 2002 оны Дэлхийн хєл
бємбєгийн аварга шалгаруулах тэмцээнийг БНСУ-тай хамтран зохион байгуулснаас
хойш хєл бємбєгийн клубууд нилээд алдартай болж эхэлсэн юм. Японы уламжлалт
биеэ хамгаалах урлаг болох жїдо бєхийн клубыг ч охид хєвгїїд ихээхэн сонирхдог.
Японы эрэгтэй, эмэгтэй олон алдарт тамирчид Дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнїїд болон Олимпийн наадмаас медаль хїртэж байгаа нь хїїхэд багачуудад
їлгэр дууриал болдог буй за. Сургуулийн сурагчдын ихээхэн сонирхдог спортын
бусад тєрлїїдэд теннис, сагсан бємбєг, гимнастик, гар бємбєг орно. Сургуулиудын
хооронд, мєн бїсийн тївшинд спортын бїхий л тєрлєєр олон уралдаан тэмцээн
зохиогддог тул сурагчид тэр бїгдэд оролцох бїрэн боломжтой юм. Харин сїїлийн
їед соёлын клубуудын дундаас го даамын клуб нилээд єргєн дэлгэрч байна. Энэ нь
хєлєг дээр хар, цагаан чулуу єрж нааддаг стратеги сэтгэлгээг хєгжїїлэх тоглоом
юм. Энэ тоглоомын тухай єгїїлсэн манга (зурагт ном) хэвлэгдсэнээс хойш
сургуулийн насны олон багачууд тїїгээр дуртайяа наадах болжээ. Сурагчдын
сонирхолыг татдаг бас нэг зїйл бол найрал дуу болон урлагийн клубууд мєн.
Їлээвэр хєгжмийн хамтлаг, цайны ёслол, цэцгэн урлалын клубууд ч бас єргєн
дэлгэрч байна.
Анги танхимаасаа гадна
Япон багачууд чєлєєт цагаа олон янзын арга
хэлбэрээр єнгєрїїлдэг. Сони болон Нинтендо компанийн бїтээсэн видео тоглоомыг
ихэд сонирхон тоглодог ч тэд бас гадаа гарч хєл бємбєг, бейсбол тоглох, дээсээр
наадах дуртай. Наадаг зураг,
баллуур зэргийг цуглуулж, найз нєхєдтэйгээ солилцох сонирхолтой хїїхдїїд ч бий.
Бага насны
хїїхдїїд зурагтаар хїїхэлдэйн кино їзэх дуртай боловч 10 нас хїрмэгцээ жїжиг
болон олон янзын тоглолтыг илїїтэй їзэх сонирхолтой болдог ажээ. Тїїнчлэн тэд
CD худалдан авч, єрєєгєє шїтэн биширдэг урлагийн оддын зурагт хуудсаар гоёж
чимэхийг шохоорхдог.
Японд хэдэн зууны
туршид хїїхэд багачуудыг зугаацуулж ирсэн олон тєрлийн уламжлалт тоглоом
наадмууд бий. Жишээлбэл, Оригами бол япон хїїхэд бїрийн нэг удаа ч болов хийж їзэхийг хїсдэг
зїйл мєн. Їїний тулд єнгє єнгийн цаасыг нугалж, далбаат завь, тогоруу, ноён
хїний малгай зэргийг хийдэг. Хєвгїїд голдуу Бэйгома хэмээх тоглоомыг тоглох
бєгєєд ингэхдээ хэд хэдэн хїн
эрчигнїїр тоглоомыг бїгд нэгэн зэрэг эргїїлэх бєгєєд эрчигнїїр нь
хамгийн удаан эргэсэн хїн хождог байна. Охид ихэвчлэн о-хажики тоглох дуртай.
Энэ бол нэг нь гялтганасан чулууг нєгєє чулуунуудын эсрэг няслахад нєгєє
тоглогч барьж авч тоглодог наадам юм. Тїїнчлэн Япон хїїхдїїд гэр бїлийнхнийхээ
хамт улирлын чанартай їйл явдлуудад оролцох дуртай. Ялангуяа зуныхаа амралтаар
усан санд, мєн далайн эрэг хєвєєнд очдог. Зунаас эхлээд намаржин явган аялалаар
явж, ууланд хоногоор аяладаг хїїхэд олон бий бол зарим нь євєл японы амралтын
газруудад очиж, цана чаргаар гулгадаг.
Хїїхдїїд сургуулиасаа гадуур гол тєлєв
хувиараа хичээл заалгаж, жишээлбэл, усанд сэлж, тєгєлдєр хуур тоглож сурдаг.
Зарим хїїхдїїд орон нутгийнхаа бейсболын юмуу хєл бємбєгийн багт тоглон чєлєєт
цагаа єнгєрїїлдэг байна. Мєн сурч мэдсэнээ гїнзгийрїїлэн баяжуулахын тулд жїкї
хэмээх хувийн сургуульд явдаг хїїхдїїд ч бий.