Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 


Күмамото газар хөдлөлтийн гамшигт өртсөн хүмүүст үзүүлсэн
монголчуудын дэмжлэгт талархаж байна


2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр шинэчлэв


   2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Күмамотод болсон газар хөдлөлттэй холбогдуулан Монголын ард иргэдээс тус Элчин сайдын яаманд хаяглан илгээсэн эмгэнэлийн болон сэтгэлийн дэм өгсөн үгтэй захидлууд, хандивын мөнгийг өдөр бүр хүлээн авсаар байна. Энэхүү хуудсаар дамжуулан монголчууд та бүхний сэтгэлийн гүнээс үзүүлсэн дэмжлэгт талархсанаа илэрхийлэхийн ялдамд сайн санааны дэмжлэг үзүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулах болно.

 



7 сарын 6 өдөр: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

7 дугаар сарын 5-ны өдөр, Монгол Японы төвийн захирал Ц.Даваадорж Элчин сайд Т.Шимизү-д тус төвийн хандивын хайрцагт цугларсан 990500 төгрөгийг хүлээлгэн өгөв




6 сарын 2 өдөр: Дулааны IV цахилгаан станц


6 дугаар сарын 2-ны өдөр Дулааны IV цахилгаан станцын 1490 ажилтан Күмамотогийн газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд туслах зорилгоор хуримтлуулсан 31 сая төгрөгний хандивын мөнгийг хүлээлгэн өглөө.




5 сарын 10 өдөр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрхзүйн боловсрол, судалгааны төв


5 дугаар сарын 10-ны өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрхзүйн боловсрол, судалгааны төвийн оюутнуудаас хандивын мөнгө хүлээн авлаа.

 


5 сарын 10 өдөр: "Их Эрэл" ТББ, Хангарьд ротаракт клуб


5 дугаар сарын 6-ны өдөр Күмамото газар хөдлөлтийн гамшигт өртсөн ард иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор хандивын арга хэмжээ зохион байгуулсан "Их Эрэл" ТББ болон Хангарьд ротаракт клубээс тус арга хэмжээний үеэр босгосон хандивын мөнгийг хүлээн авлаа.
Арга хэмжээ: "Pray for Kumamoto" – дэлгэрэнгүйг эндээс

 


2016 оны 5 сарын 9 өдөр: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль


АШУҮИС-ийн захирал, профессор Г.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчдөөс 3000 гаруй оюутан, багш нарын дэмжлэгээр цуглуулсан хандивын мөнгийг хүлээн авлаа.  

 


2016 оны 5 сарын 9 өдөр: Монгол-Японы Соёл, боловсролын харилцааны нийгэмлэг, Кацүжи хүүхдийн төв


Монгол-Японы Соёл, боловсролын харилцааны нийгэмлэгийн тэргүүн, Кацүжи хүүхдийн төвийн захирал Л.Ганбаатараас хандивын мөнгө хүлээн авлаа. Тус нийгэмлэг нь япон хэл дээрх ном товхимолыг дуудлага худалдаагаар зарах зэрэг үйл ажиллагаагаар дамжуулан олон хүнээс хандив цуглуулж өгсөн юм.


2016 оны 5 сарын 5 өдөр: МҮОНРТ-ийн "Монголын дуу хоолой" гадаад нэвтрүүлгийн алба


МҮОНРТ-ийн "Монголын дуу хоолой" гадаад нэвтрүүлгийн албаны хамт олноос хандивын мөнгө хүлээн авлаа.


5 сарын 5 өдөр: Күмамото газар хөдлөлтийн гамшигт өртсөн ард иргэдэд тусламж үзүүлэх зорилго бүхий "Pray for Kumamoto" хандивын арга хэмжээ


Уг хандивын арга хэмжээнд Элчин сайд Т.Шимизү оролцож, Күмамото газар хөдлөлтийн тухай мэдээлэл өгөв. Дэлгэрэнгүйг эндээс


2016 оны 4 сарын 29 өдөр: ЖУГАМО нийгэмлэг


Японд их, дээд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгээс эмгэнэлийн захидал хүлээн авлаа.


2016 оны 4 сарын 28 өдөр: Амгалан цогцолбор сургууль


Япон хэлний сургалттай БЗД-ийн Амгалан цогцолбор сургуулийн сурагчдын гамшигт өртсөн ард иргэдэд зориулан бичсэн урмын үгсээр дүүрэн захидлуудыг хүлээн авлаа.


2016 оны 4 сарын 26 өдөр: Нарны хүүхдүүд




"Нарны хүүхдүүд" асрамжийн газрын хүүхдүүдээс хандивын мөнгө болон урмын захидал хүлээн авлаа. Дэлгэрэнгүйг эндээс