Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >
"Нарны хүүхдүүд" асрамжийн газраас Күмамотогийн газар хөдлөлтөд
нэрвэгдсэн ард иргэдэд хандивын мөнгө илгээв
2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
4 сарын 26-ны өдөр, Дархан-Уул аймгийн Дархан хотын "Нарны хүүхдүүд" асрамжийн газрын багш сурагчдын төлөөлөл тус Элчин сайдын яаманд зочлон Күмамотогийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн ард иргэдэд хүргэх хандивын мөнгийг Элчин Сайд Т.Шимизү-д гардуулан өгөв.
Сурагч М.Оюун-Ундрах Күмамото-д болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн ард иргэдэд зориулан хүүхдүүдийн бичсэн чин сэтгэлийн захидлыг уншихдаа "Асрамжийн газрын хүүхэд багачууд бид 16 жилийн турш Японы ард түмний сайхан сэтгэлийн үр шимийг хүртсээр ирсэн бөгөөд байнга талархаж явдаг билээ. Японд байгалийн гамшигт үзэгдэл тохиолдох болгонд өөрсдийн япон аав ээж нартаа болоод нийт япон хүмүүст санаа зовнидог юм. Энэхүү хандивын мөнгө нь хүүхэд сурагчдын урласан гар урлалын зүйлсээс олсон орлого болон багш ажилчдын цалингийн нэгээхэн хэсгээс цугларсан болно. Гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулан хэрэглээсэй хэмээн хүсч байна" гэж сэтгэлийн үгсээ уламжлав.
Тус Элчин сайдын яамнаас асрамжийн газрын хүүхдүүдээс хандив хүлээн авахдаа нэлээдгүй эргэлзсэн бөгөөд хүүхдүүдийн чин хүсэл, халуун сэтгэлийг нь ойлгож хандивын мөнгийг гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд хүргэхээ амласан болно.