Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >

 


Күмамото газар хөдлөлтийн гамшигт өртсөн ард иргэдэд
тусламж үзүүлэх зорилго бүхий
"Pray for Kumamoto" хандивын арга хэмжээ боллоо


2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр


   5 дугаар сарын 5-ны өдөр, Улаанбаатар хотноо Их эрэл ТББ болон Хангарьд ротаракт клуб хамтран Күмамото газар хөдлөлтийн гамшигт өртсөн ард иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор "Pray for Kumamoto" хандивын арга хэмжээг зохион байгууллаа.


   Элчин сайд Т.Шимизү уг арга хэмжээний үеэр Күмамото газар хөдлөлтийн тухай мэдээлэл болон гамшигт өртсөн ард иргэдийн одоогийн байдлын талаар тайлбар хийсний зэрэгцээ тус хандивын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчид, хамтран зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлэв. Арга хэмжээнд 100 гаруй хүн оролцсон бөгөөд хандивын дуудлага худалдаа, Күмамото мужид төрж өссөн залуугийн сэтгэгдэл зэрэг хөтөлбөрийг агуулсан нэн их ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

   

 

1
Элчин сайд Т.Шимизү газар хөдлөлтийн талаархи мэдээлэл хүргэж буй нь


2
Арга хэмжээний дүр зураг



Күмамотод төрж өссөн залуу сэтгэгдлээ хуваалцаж буй нь



Зохион байгуулагчидтай хамт