Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >“Япон, Монголын дээд хэмжээний албан ёсны хэлэлцээ, гарын үсэг зурах ёслол, Ерөнхий сайдаас барьсан оройн зоог”
Япон, Монголын дээд хэмжээний албан ёсны хэлэлцээ, гарын үсэг зурах ёслол, Ерөнхий сайдаас барьсан оройн зоог
2014 оны 7 сарын 22
- Япон, Монголын дээд хэмжээний албан ёсны хэлэлцээ
Ерөнхий сайд Ш. Абэ болон Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар энэ сарын 22-ны өдрийн 18:30 цагаас 30 минутын хугацаанд албан ёсны дээд хэмжээний хэлэлцээ хийв.
(1)Япон, Монголын харилцаа
Хэлэлцээний эхэнд, Ерөнхий сайд Ш.Абэ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад айлчлал хийж байгаад талархахын хамт Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо (KEIDANREN) болон Монгол улсын Засгийн газар хамтран зохион байгуулсан “Монгол, Японы Бизнес форум”-ын дүнд хоёр орны эдийн засгийн харилцаа улам бүр бэхжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцаа нягтарч буйд баяртай байгаагаа дурдаад, энэ удаагийн бизнес форум өргөн хүрээтэй болж, эдийн засгийн харилцааны цаашдын хөгжилд Японы талын оролцогчидтой ашигтай хэлэлцээ өрнүүлж чадсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
(2)Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа
Хоёр тал, Япон улс, Монгол улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA) байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, “Стратегийн түншлэл”-ийг цаашид улам бүр бэхжүүлэхийн тулд эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байгаа гэдэгт харилцан санал нэгдэн, цаашид улам бүр харилцан ашигтай, бие биенээ нөхсөн харилцааг гүнзгийрүүлэхээ илэрхийлэв.
Ерөнхий сайд Ш.Абэ “Монгол улсын үйлдвэрлэлийг төрөлжүүлэх, экспортыг дэмжих зорилготой “Эрч нэмэх” санаачлагыг дэвшүүлэхийн зэрэгцээ Монголын талын хүсэлтэд үндэслэн, эдийн засгийн зөвлөх томилуулан ажиллуулах зэрэг дэмжлэг үзүүлснээр Монгол улсын дунд, урт хугацааны эдийн засгийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа илэрхийлэв. Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал илэрхийлэв.
(3)Улс төрийн аюулгүй байдлыг хангах
Ерөнхий сайд Ш.Абэ Япон улсын Аюулгүй байдлын бодлогын талаар тайлбар хийсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахын төлөө нягт хамтран ажиллахаар хоёр тал харилцан санал нэгдэв.
Мөн хоёр тал Хойд Солонгос зэрэг Зүүн Хойд Азийн бүс нутгийн байдлын талаар мөн санал бодлоо солилцов.
2. Гарын үсэг зурах ёслол, Ерөнхий сайдаас барих оройн зоог
● Монголын экспортыг нэмэгдүүлэх болон аж үйлдвэрийг төрөлжүүлэхэд чиглэсэн “Эрч нэмэх” санаачилга