Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >
Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэн болон Япон улс, Монгол улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл
Япон Улсад ажлын айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав.
2. Хоёр тал Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал баримт бичиг болох “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг байгуулах хэлэлцээ үр дүнтэй болж зарчмын тохиролцоонд хүрснийг сайшаав. Өргөн цар хүрээг хамарсан Монгол, Японы “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” чанарын өндөр түвшинд хийгдсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн энэхүү хэлэлцээр нь хоёр улсын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалт болон иргэдийн солилцоог нэмэгдүүлж, бие биенээ харилцан нөхсөн эдийн засгийн харилцааг цоо шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зурах, цаашлаад тус тусын дотоодын хууль тогтоомжийн дагуу хүчин төгөлдөр болгох ажлыг түргэвчлэхээр санал нэгдэв.
3. Ерөнхий сайд Ш. Абэ “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрсэнтэй холбогдуулан Япон болон бусад улсад экспортлох Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монголын экспортыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг төрөлжүүлэх зорилго бүхий Эрч+ санаачилга” хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Түүнчлэн “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсад боловсон хүчин бэлтгэх зэргээр шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж хариу талархал илэрхийлэв.
Токио хот,
2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсын Ерөнхий сайд