Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ

Embassy of Japan in Mongolia

суурь・Хүний аюулгүй байдлын санхүүгийн хамтын ажиллагаа

Товчтанилцуулга

 Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь хүний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилготойгоор тухайн бүс нутгийн иргэдэд шууд ашиг тусаа өгөх харьцангуй жижиг төслүүдэд шаардлагатай санхүүжилтийг олгодог хөтөлбөр юм.

 Монгол улсын хувьд 1990 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 32 жилийн хугацаанд Улаанбаатар хот болон 21-н аймагт нийт 582 төсөл (2021 оны эцсийн байдлаар) хэрэгжүүлж, 4 тэрбум 513 сая иений буцалтгүй тусламж үзүүлээд байна. Үүний 60 орчим хувийг сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн засвар болон өргөтгөлийн ажил (боловсролын салбар) эзэлдэг. Үүнээс гадна эмнэлгийн барилга байгууламжийн засвар, тоног төхөөрөмж нийлүүлэлт (эрүүл мэндийн салбар), хөдөө орон нутгийн сум тосгоны усан хангамж, зам зэрэг дэд бүтцийн засварын ажил (сум тосгоны хөгжлийн салбар), Японы орон нутгийн засаг захиргаанаас хандивласан түргэн тусламж болон гал унтраах машины тээврийн зардал (гамшгаас урьдчилан сэргийлэх салбар) зэрэг өргөн хүрээнд Монголын ард иргэдийн хэрэгцээг хангасан тусламж хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ.
Өвсний үндэс хөтөлбөрийн талаар доорх линкээс сонирхоно уу.
<Гадаад хэргийн яамны вэб хуудас : Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр>
https://www.mofa.go.jp/mofaj/gaiko/oda/
shimin/oda_ngo/kaigai/human_ah/