Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ

Embassy of Japan in Mongolia

суурь・Хүний аюулгүй байдлын санхүүгийн хамтын ажиллагаа

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл

■МХҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд ерөнхийлөгч асан Д.Гэрэл

Энэхүү төслөөр олгосон тоног төхөөрөмжийг ашигласнаар харааны бэрхшээлтэй хүүхэд, залуус эрүүл хүмүүстэй адил суралцаж, ажиллах боломжтой болсон. Тухайлбал: тусламжаар олгогдсон брайль хэвлэлийн машиныг ашиглан ном, гарын авлага болон бусад төрөл бүрийн материалыг хэвлэж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ердийн ЕБС-д суралцдаг 22 харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд брайль сурах бичгийг хэвлэн хүргэсэн. Түүнчлэн орон нутгийн багш нар эдгээр сурах бичгийг ашигласнаар брайль үсгийн талаарх ойлголт илүү нэмэгдэж байна хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв. Мөн тусламжаар олгогдсон брайль дэлгэцийг компьютерт холбон харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын боловсрол, ажил хөдөлмөр эрхлэхэд ашиглаж байна. Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучууд нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож, сурч боловсрон, ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгосон явдалд чин сэтгэлээсээ баярлахын сацуу Япон Улсын ард түмэн Та бүхэн бидний онцлог хэрэгцээг ойлгож, хамтран ажилласан явдалд талархал илэрхийлье.

点字機材整備企画ゲレル前会長

Завхан аймгийн Их-Уул сумын цэцэрлэгийн засварын төсөл

■Завхан аймгийн Их-Уул сумын цэцэрлэгийн эрхлэгч П.Мөнхтуул

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд манай цэцэрлэгийн В блокын иж бүрэн засвар хийгдсэнээр дотроо ариун цэврийн өрөөтэй болж, өвлийн улиралд хөлдөөд халтирах аюултай байсан гаднах жорлонг ашиглах шаардлагагүй болсон. Мөн засвар хийгдсэн хөгжмийн танхимдаа олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, өвлийн улиралд тоглоомын талбай болгон ашиглаж байна. Удаан хүлээсний эцэст өнгөрсөн онд бид шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болж, хүүхэд багачууд дуу, бүжгийн авьяасаа үзүүлэн, эцэг эхчүүдтэйгээ хөгжилтэй нэг үдшийг өнгөрүүлсэн. Цагаан сарын баяраар ч мөн адил арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд багачууддаа Монголын өв соёлыг танилцуулах завшаан тохиосон юм. Түүнчлэн, дулааны шугам засагдсанаар өвлийн улиралд анги танхим дулаан болж ханиад хүрэх хүүхдийн тоо багассан нь маш их баярлууштай зүйл болсон юм. Засвар хийгдсэн В блокдоо 50-60 орчим хүүхэд нэмж хүлээн авч сургах боломжтой болж, сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэнээр хүүхэд багачууд гэлтгүй эцэг эхчүүдэд ч үр ашгаа хүртээсэн төсөл боллоо. Уг төслийг хэрэгжүүлж, Их-Уулчдын маань хойч үеийнхний хөгжил боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын ард түмэнд талархал илэрхийлье.

幼稚園改修計画幼稚園園長写真

Дорнод аймгийн Хэрлэн сумын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн засварын төсөл

■Дорнод аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн Халдвартын тасгийн дарга Д. Оюунбилэг:

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн энэхүү засвар нь цар тахлын хэцүү үед эмч болон өвчтөнүүдийн тохилог, таатай орчинг бүрдүүлсэн төсөл болсон юм. Их засвар хийгдсэний дараа тус тасагт Монголын зүүн бүсийн Ковид-19 вирусийн халдвар авсан хүнд өвчтөнийг хүлээн авч байсан бөгөөд хэвлэн эмчлүүлэгчид тав тухтай цэвэр орчинд эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч чадсан хэмээн талархал илэрхийлж байсан билээ. Түүнчлэн уг төслөөр хүлээн авсан тоног төхөөрөмжүүд өдөр тутам хэрэглэгдэж, бидний ажлын зайлшгүй хэрэгцээ шаардлагыг хангаж байна. Халдвартын тасгийн бүх ажилтнууд болон эмчлүүлэгчдийн өмнөөс Япон Улсын ард түмэн та бүхэндээ баярлалаа. Ажлын амжилт хүсье. Сайхан сэтгэл бол цэцгийн үр шиг. Хаа хол байсан ч нис ч очоод, унасан газраа цэцэг мэт дэлгэрдэг.

地域診療センター改修計画オユンビレグ院長

Улаанбаатар хотын Налайх дүүргийн 123-р цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл

■Улаанбаатар хотын Налайх дүүргийн 123-р цэцэрлэгийн эрхлэгч У.Долгорсүрэн:

Манай цэцэрлэг нь Налайх дүүргийн хамгийн их хүн амтай хороонд байрладаг. Цэцэрлэгийн хамран сургах тойргийн нийт хүүхдүүдийн 20-30% нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байсан бөгөөд анги дүүргэлт, хүүхдийн нягтрал ихтэй байдал нь сургалтын орчинд муугаар нөлөөлж, багшийн ачаалал маш хүнд байсан. 2 бүлгийн өргөтгөл баригдсанаар анги дүүргэлт хэвийн хэмжээнд очсон бөгөөд багш нар хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломжтой болсон юм. Мөн манай цэцэрлэг нь бүлэг тус бүрээ сонгосон сэдвийн дагуу тохижуулдаг бөгөөд шинэ баригдсан 2 бүлгээ “Биеийн тамирын танхим” болон “Монгол ёс заншлын өргөө” гэсэн сэдвээр тохижуулсан. Ингээд бусад бүлгийн хүүхдүүд “Биеийн тамирын танхим” бүлэгт очиж хангалттай дасгал хөдөлгөөн хийж, “Монгол ёс заншлын өргөө” бүлгийг Монголын уламжлалт өв соёлыг харуулсан гар урлалын тоглоомуудаар тохижуулснаар бусад бүлгийн хүүхдүүд ч мөн адил Монгол өв соёлтойгоо танилцах боломжоор хангагдсан юм. Иймд Япон Улсын ард түмэн та бүхэндээ дахин дахин баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

幼稚園増築計画ドルゴルスレン園長

Архангай аймгийн Тариат сумын ЕБС-ийн Дотуур байрны засварын төсөл

■Архангай аймгийн Тариат сумын ЕБС-ийн захирал М.Болор-Эрдэнэ:

Манай сургууль Тариат, Хангай, Цахир сумын хүүхдүүдийг хүлээн авч суралцуулдаг бөгөөд өмнө нь дотуур байр тав тухгүй байснаас бага ангийн хүүхдүүдийг байрандаа авах боломжгүй байсан юм. Харин “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд засвар хийгдсэнээр бага ангийн хүүхдүүдээ хүлээн авах боломжтой болж, хүүхдүүд маань амралтын өдрөө ч дотуур байрандаа өнгөрөөх дуртай болсон.

アルハンガイ県タリアト郡小中高等学校改修計画ボロルエルデネ校長