2005 оны санхүүгийн жилийн ерөнхий соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийн хөгжмийн зэмсгийг шинэчлэх төсөл”-ийг гардуулах ёслол

Тууз хайчлах ёслол (Зүүн гар талаас: ХБК-ийн захирал Наранхүү, БСШУ-ы сайд Энхтүвшин, Элчин сайд Ичихаши)

Морин хуур, цохиурт хөгжим (төслөөр шинэчлэгдсэн)-ийн хоршсон тоглолт

Элчин сайд Ичихаши, ХБК-ийн дэд захирал Ариунболд нарын хоршил
Монгол Улсын Хөгжим бүжгийн коллеж бол Монголын цорын ганц хөгжим бүжгийн мэргэжлийн боловсролын сургууль бөгөөд зөвхөн сургалт явуулан хөгжим, бүжгийн болон бусад чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг төдийгүй концерт тоглолт зохион байгуулах замаар ард иргэдийн дунд хөгжмийн урлагийг дэлгэрүүлэх болон Япон ба бусад гадаад улс оронтой хөгжим, соёлын харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Дээр өгүүлсэн сургалт болон концерт тоглолтын үйл ажиллагааг явуулахад зайлшгүй шаардлагатай хөгжмийн зэмсэгүүд хуучирч муудан үр ашигтай үйл ажиллагаа явуулахад саад учруулах болж шаардлагатай хөгжмийн зэмсэг хэрэгслийг шинэчилж сайжруулах нэн тэргүүний шаардлага бий болсон.
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Япон Улсын Засгийн газар хүлээн авч 2005 оны 8 дугаар сарын 26-нд Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд Хөгжим бүжгийн коллежийн хөгжмийн зэмсэгийг шинэчилэхэд зориулж 50 сая иений үнийн дүн бүхий хөгжмийн зэмсэг нийлүүлэх нот бичиг солилцсон. Үүнд үндэслэн бүрдүүлсэн сонгодог найрал хөгжмийн оркестрт шаардлагатай хөгжмийн зэмсгийг Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежид гардуулах болсон.
Ёслолд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ичихаши, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Энхтүвшин нар оролцож, тус коллежийн багш, сурагч, эцэг эхчүүдийн халуун талархлын дунд болж өнгөрлөө. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Энхтүвшин хэлсэн үгэндээ "Энэ тусламж нь зөвхөн Хөгжим бүжгийн коллежоор зогсохгүй, энд боловсорч сурсан боловсон хүчнээр нь уламжлан Монгол Улсын хөгжим, урлаг соёлын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг" гэж дурдаад, "Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд талархаж, хөгжмийн зэмсэгтэй гамтай хэрэглэн, сайн хичээллэж, сайн хөгжимчид болоорой." хэмээн сурагчдад хандан хэллээ.
Тууз хайчилсны дараа, Хөгжим бүжгийн коллежийн сурагчдын тоглолт болж, морин хуураар тоглосон үндэсний хөгжим, сонгодог хөгжим, баллет, ардын бүжиг гээд олон төрлийн мэргэжлийн өндөр төвшний тоглолтыг үзэгчдэд хүргэлээ. Тоглолтын төгсгөлд, Элчин сайд Ичихаши кларнетаар Менделсоны аяыг хоршин тоглоход энэхүү сюрпризэд багш, сурагчид нижигнэсэн алга ташилтаар хариулсан.
Монгол дахь соёл, урлагийн хөгжлийг дэмжих Соёлын буцалтгүй тусламж нь 2006 оныг хүртэл нийт 1 тэрбум 10 сая 300 мянган иений үнийн дүнтэй 18 төсөл хэрэгжсэн байна. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.