Соёлын Ерөнхий Буцалтгүй Тусламж
Хөгжиж байгаа орнууд нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхийн сацуу өөрийн орны өвөрмөц онцлог бүхий соёлоо хамгаалах, хөгжүүлэхэд улам ихээр анхаарал хандуулах хандлагатай байгаа бөгөөд олон улс орнууд зөвхөн эдийн засаг төдийгүй соёлын талын ач холбогдлыг ихээхэн анхаарч улс орноо бүтээн байгуулахыг эрмэлзэх боллоо.
Соёлын буцалтгүй тусламж нь эдгээр улс орнуудын хүчин чармайлтыг дэмжих замаар Япон улс болон эдгээр улсууд хоорондын харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Хөгжлийн Албан Ёсны Тусламж (ХАЁТ, ODA)-ийн хүрээнд эхэлсэн бөгөөд одоо "Соёлын Ерөнхий Буцалтгүй Тусламж" гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Соёлын Ерөнхий Буцалтгүй Тусламж нь соёл, дээд боловсролыг хөгжүүлэх зорилгоор тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга байгууламжийг сайжруулах (барилга шинээр барих, засварлах) зэрэгт шаардлагатай холбогдох санхүүгийн эх үүсвэрээр хангадаг тусламж бөгөөд урьдын "Соёлын өвийн буцалтгүй тусламж"-ийг өөрчлөн (зориулалтыг нь соёл, дээд боловсролыг хөгжүүлэх чиглэлд өргөтгөн) 2005 оноос эхлэн шинээр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Монгол Улсад 2014 оны санхүүгийн жил хүртэл нийт 24 төсөлд 1 тэрбум 556 сая 300 мянган иений хамтын ажиллагаа хэрэгжсэн.
Соёлын Ерөнхий Буцалтгүй Тусламжийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.
Хэрэгжүүлсэн төслийн жагсаалт
Соёлын Буцалтгүй Тусламж
Санхүүгийн жил | Тусламж авсан байгууллага | Нийлүүлсэн тоног төхөөрөмж | Мөнгөн дүн (мянган иен) | Ноот бичиг солилцсон өдөр |
---|---|---|---|---|
1984 он | МУИС | Лингафоны тоног төхөөрөмж | 16'000 | 1985.1.25 |
1987 он | Боловсролын яам | Сургалтын зориулалттай компютер | 47'000 | 1988.5.31 |
1989 он | Соёлын яамны телевиз киноны хороо | Дүрс бичлэгийн тоног төхөөрөмж | 47'000 | 1989.10.23 |
1990 он | МУИС-ийн номын сан | Дуу дүрс бичлэгийн тоног төхөөрөмж | 37'000 | 1990.12.5 |
1991 он | Улсын Филармони | Хөгжмийн зэмсэг | 50'000 | 1991.8.13 |
1992 он | Уйгаржин Монгол бичгийг сэргээх улсын хороо | Уйгаржин Монгол бичгийн машин | 50'000 | 1993.3.11 |
1993 он | Монгол Улсын Гадаад Хэлний Дээд Сургууль | Лингафоны тоног төхөөрөмж | 46'000 | 1993.11.25 |
1994 он | Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр | Гэрэлтүүлэг, дуу чимээний тоног төхөөрөмж | 49'000 | 1994.11.1 |
1998 он | Үндэсний Архивын Газар | Архивын тоног төхөөрөмж | 33'500 | 1998.7.3 |
1998 он | Улсын Спортын Хороо | Жүдогийн тоног төхөөрөмж | 30'600 | 1999.5.28 |
1999 он | Соёлын Өвийг Хамгаалах Төв | Соёлын өвийг хамгаалах тоног төхөөрөмж | 48'100 | 1999.7.10 |
2000 он | МУИС | Хэвлэлийн тоног төхөөрөмж | 30'800 | 2001.2.15 |
2001 он | Монгол Улсын Анагаах Ухааны Дээд Сургууль | Хэвлэх болон дуу дүрс бичлэгийн тоног төхөөрөмж | 38'800 | 2002.2.22 |
2002 он | Монголын Үндэсний Телевиз | Телевизийн нэвтрүүлэг | 45'100 | 2002.7.23 |
2003 он | Улсын Драмын Академик Театр | Гэрэлтүүлэг, дуу чимээний тоног төхөөрөмж | 49'000 | 2003.8.21 |
2004 он | Шинжлэх Ухааны Академийн Палентологийн Төв | Эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж | 45'400 | 2004.11.29 |
Соёлын Ерөнхий Буцалтгүй Тусламж
Санхүүгийн жил | Төслийн нэр | Мөнгөн дүн (мянган иен) | Ноот бичиг солилцсон өдөр |
---|---|---|---|
2005 он | Монголын Хөгжим Бүжгийн Коллежийн хөгжмийн зэмсгийг сайжруулах төсөл | 50'000 | 2005.8.26 |
2007 он | Байгалийн түүхийн музейн үзмэрийн болон дүрс дуу бичлэгийн тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл | 40'500 | 2007.6.26 |
2008 он | Хархорум музей барих төсөл | 495'800 | 2009.1.22 |
2008 он | Хүүхэлдэйн театрын дуу бичлэг, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл | 44’900 | 2009.1.22 |
2010 он | СУИС-ийн Радио Телевизийн сургуулийн сургалтын тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл | 100,900 | 2010.9.3 |
2011 он | Соёлын өвийн төвд эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл | 47,400 | 2012.3.12 |
2013 он | МҮОНРТ-ийн программын хангамжийг сайжруулах төсөл | 71,700 | 2014.3.11 |
2014 он | Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл | 41,800 | 2015.3.11 |