“БОГИНО ХУГАЦАА” ангиллын виз
-- ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ зорилгоор зорчих
ҮНДСЭН МАТЕРИАЛ
1. Гадаад паспорт
/Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./
2. Мэдүүлгийн хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./
3. Цээж зураг
/4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./
4. Асуулгын хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./
МЭДҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД
1. Мэдүүлэгчийн эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт /дор 1.1-1.4.-д дурдсанаас аль нэг нь байж болно./
1.1. Ажлын газрын тодорхойлолт
-- Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
-- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
1.2. Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт /гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, худалдааны тайлан зэрэг/
1.3. Оюутан бол сургуулийн тодорхойлолт
1.4. Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр /эх хувь ба хуулбар/
2. Мэдүүлэгчийн ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/
3. Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
4. Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.
-- Мэдүүлэгч өөрийн нэр дээрхи дансгүй бол доор дурдсан 7.-д хамрагдах хүнд тооцогдох бөгөөд өөрийн нэр дээр шинээр данс нээх шаардлагагүй.
5. Японд үзүүлэх эмнэлгт захиалга өгснийг нотлох баримт
6. Өвчний түүх, байдлыг тодорхойлох бичиг баримт /эмнэлгийн магадлагаа, тооцооны баримт, өвчтөний карт зэрэг/
7. Зардлыг бусад хүн хариуцах тохиолдолд шаардлагатай бичиг баримт
Зардлыг хэн хариуцахаас шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт нь харилцан адилгүй болох тул өөртөө тохирох хэсгийг сонгож харна уу.
7.1. Мэдүүлэгчийн эцэг эх, эхнэр/нөхөр, ах/эгч дүү нь зардлыг хариуцах
7.1.1. Зардал хариуцах хүний эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт /дээр дурдсан 1.-тэй адилаар бэлтгэнэ үү./
7.1.2. Зардал хариуцах хүний ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/
7.1.3. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
7.1.4. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.
7.1.5. Зардал хариуцах хүн мэдүүлэгч хоёрын гэр бүлийн харилцааг тодорхойлох бичиг баримт /төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг/ /эх хувь ба хуулбар/
7.1.-д хамрагдсан хүн 7.2.-г алгасан 8.-д шилжинэ үү.
7.2. Мэдүүлэгчийн найз нөхөд, танил нь зардлыг хариуцах
7.2.1. Зардал хариуцах хүний эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт /дээр дурдсан 1.-тэй адилаар бэлтгэнэ үү./
7.2.2. Зардал хариуцах хүний ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/
7.2.3. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
7.2.4. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.
7.2.5. Зардал хариуцах хүний өргөдөл /загвар чөлөөтэй/
/Тухайн мэдүүлэгчтэй ямар хамааралтай болох, хэзээ яаж танилцсан, зардлыг хариуцах болсон шалтгааны талаар тодорхой бичнэ үү./
7.2.-д хамрагдсан хүн 7.3.-г алгасан 8.-д шилжинэ үү.
7.3. Мэдүүлэгчийн Япон дахь эцэг эх, эхнэр/нөхөр, ах/эгч дүү нь зардлыг хариуцах
7.3.1. Батлан даалтын бичиг /Эндээс татаж бөглөнө үү./
7.3.2. Урилга /Зардал хариуцах тухай тодорхой тусгах. Эндээс татаж бөглөнө үү. /
7.3.3. Зардал хариуцах хүний ажлын газрын тодорхойлолт
7.3.4. Зардал хариуцах хүний орлогыг тодорхойлох бичиг баримт /дор дурдсанаас аль нэг нь байж болно./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Орлогын тодорхойлолт (所得証明書)” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар ногдуулалтын тодорхойлолт (課税証明書)” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Татварын алба(税務署)-нд өгсөн “Татварын тайлан /確定申告書/”-гийн хуулбар /Татварын албанаас авна. Заавал тамгатай байна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар төлөлтийн тодорхойлолт (納税証明書様式その2)” /Татварын алба(税務署)-наас авна./
-- Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
-- Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны дэвтрийн хуулбар
7.3.5. Зардал хариуцах хүний Оршин суугчийн бүртгэл (住民票)
-- Гэр бүлийн бүх гишүүний нэр, холбогдох бусад мэдээллийг тусгасан байх шаардлагатай.
-- Бүртгэгдсэн бүх мэдээллийг товчлохгүйгээр хэвлүүлсэн байна.
7.3.6. Зардал хариуцах хүн гадаадын иргэн бол Гадаадын иргэний оршин суугчийн үнэмлэх /在留カード(旧外国人登録証)/-ийг хуулбар /ар өвөр хоёр тал/ ба гадаад паспортын хуулбар /зөвхөн овог нэр, ОСЗ бүхий хуудас байж болно/.
7.3.7. Зардал хариуцах хүн мэдүүлэгч хоёрын хоорондын хамаарлыг тодорхойлох бичиг баримт /угийн бичиг (戸籍謄本), төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг/ /эх хувь ба хуулбар/
7.3.-д хамрагдсан хүн 7.4.-г алгасан 8.-д шилжинэ үү.
7.4. Мэдүүлэгчийн Япон дахь найз нөхөд, танил нь зардлыг хариуцах
7.4.1. Батлан даалтын бичиг /Эндээс татаж бөглөнө үү./
7.4.2. Урилга /Зардал хариуцах тухай тодорхой тусгах. Эндээс татаж бөглөнө үү. /
7.4.3. Зардал хариуцах хүний ажлын газрын тодорхойлолт
7.4.4. Зардал хариуцах хүний орлогыг тодорхойлох бичиг баримт /дор дурдсанаас аль нэг нь байж болно./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Орлогын тодорхойлолт /所得証明書/” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар ногдуулалтын тодорхойлолт /課税証明書/” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Татварын алба/税務署/-нд өгсөн “Татварын тайлан /確定申告書/”-гийн хуулбар /Татварын албанаас авна. Заавар тамгатай байна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар төлөлтийн тодорхойлолт /納税証明書様式その2/” /Татварын алба/税務署/-наас авна./
-- Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
-- Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны дэвтрийн хуулбар
7.4.5. Зардал хариуцах хүний Оршин суугчийн бүртгэл /住民票/
-- Гэр бүлийн бүх гишүүний нэр, холбогдох бусад мэдээллийг тусгасан байх шаардлагатай.
-- Бүртгэгдсэн бүх мэдээллийг товчлохгүйгээр хэвлүүлсэн байна.
7.4.6. Зардал хариуцах хүн гадаадын иргэн бол Гадаадын иргэний оршин суугчийн үнэмлэх /在留カード(旧外国人登録証)/-ийг хуулбар /ар өвөр хоёр тал/ ба гадаад паспортын хуулбар /зөвхөн овог нэр, ОСЗ бүхий хуудас байж болно/.
7.4.7. Зардал хариуцах хүний өргөдөл /загвар чөлөөтэй/
Тухайн мэдүүлэгчтэй ямар хамааралтай болох, хэзээ яаж танилцсан, зардлыг хариуцах болсон шалтгааны талаар тодорхой бичнэ үү.
8. Аяллын хөтөлбөр
Загварыг эндээс татаж аваад байрлах газар /зочид буудлын нэр/, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичнэ үү.
9. Онгоцны тийзийн захиалгын хуудас
Татгалзсан хариу гарсан тохиолдолд тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй тул хариу гарахаас өмнө тийз бичүүлэхгүй байхыг анхаарна уу.
10. Бусад материал
Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд: компани/байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт, өмнө эзэмшиж байсан паспорт, одоо эзэмшиж байгаа бусад ангиллын паспорт, Японы их дээд сургууль төгссөн бол диплом /эх хувь ба хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр/эх хувь ба хуулбар/ зэрэг.
Анхаарах зүйлс :
-- Эмчилгээний виз /визийн төрөл: as Medical stay/ мэдүүлэх бол эндээс харна уу.
-- Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.
-- Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.
-- Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.