Спорт
Япончууд олон
тєрлийн спортоор хичээллэдэг. Жїдо, Кэндо зэрэг бие хамгаалах уламжлалт
урлагаас гадна гадаадаас орж ирсэн бейсбол, хєл бємбєг зэрэг спорт єргєн
дэлгэрсэн байдаг. Япон хїмїїс зун цагт далай тэнгист очиж усны гїнд сэлж
шумбадаг бол євєл нь цана чарга зэрэг євлийн спортоор хичээллэх дуртай.
ГОЛЛОХ СПОРТЫН
ТЄРЛЇЇД
Японд хамгийн
олон їзэгчтэй спортын нэг нь бейсбол юм. Бейсболын мэргэжлийн 12 баг байдгийн 6
нь Тєв Лигийнх, 6 нь Номхон далайн Лигийнх юм. Тоглолтын улиралд лигийн баг тус бїр 140
орчим тоглолт хийдэг бєгєєд улирлын тєгсгєлд хоёр лигийн тїрїїлсэн багууд Японы
аврага шалгаруулах тоглолтуудад оролцдог.
Сїїлийн жилїїдэд
японы тоглогчдын дундаас олон хїн АНУ-ын Их Лигт бейсбол тоглохоор явах болжээ.
Тэдний дундаас Сїзїки Ичиро, Мацїи Хидэки нар хамгийн алдартай нь. Сонирхогчдын
бейсбол ч бас олны хїртээл болсон бєгєєд олон арван сургуулийн сурагчид орон
нутгийнхаа Бага лигт тоглож, сургуулийнхаа бейсболын клубуудэд хичээллэж байна.
Жилд хоёр удаа болдог Їндэсний Ахлах Сургуулиудын Бейсболын аварга шалгаруулах
тэмцээнд мужаа тєлєєлєх эрх олгох тоглолтуудаас шалгарч гарсан хїчтэй багууд
єрсєлддєг.
Японы мэргэжлийн
хєл бємбєгийн лиг болох Япон лигийг
1993 онд байгуулснаас хойш энэ спорт маш олон хєгжєєн дэмжигчтэй болжээ. Япон
улс БНСУ-тай хамтран Дэлхийн хєл бємбєгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2002
онд зохион байгуулснаар хєл бємбєгийн нэр хїнд улам ихээр єсєн нэмэгдсэн бєгєєд
японы Наката Хидэтоши тэргїїтэй тамирчид одоо Европын шилдэг лигт тоглож байна.
БИЕ
ХАМГААЛАХ УРЛАГ
Жїдо, кэндо,
каратэ-до, айкидо зэрэг бие хамгаалах уламжлалт урлаг тїїгээр хичээллэдэг
хїмїїсийн хичээл зїтгэлийн ачаар єнєєгийн Япон улсад эрчимтэй хєгжиж байна. Їгчилбэл “Эелдэг арга” гэсэн утгатай жїдо барилдаанд єрсєлдєгчийнхєє хїчийг нь дагуулан мэх хийж буулгаж авах явдал хамгийн гол нь болно. Єдгєє жїдо нь дэлхий нийтэд єргєнєєр тїгээд байгаа бєгєєд тїїнийг анх
1964 онд Олимпийн спортын тєрєлд бїртгэснээс хойш Олимпийн албан ёсны уралдаан тэмцээнїїдийн дотор байр сууриа улам бататгаад байгаа билээ.
Кэндо ч /япон туялзуур жад/ саяхнаас жїдо барилдааны нэгэн адил гадаадын хїмїїсийн сонирхолыг ихээр татах болоод байна. Кэндогоор хичээллэгчид хуяг маягийн хамгаалалтын хувцас ємсєж, довтолж, хамгаалахын тулд хулсан сэлэм хэрэглэдэг.
Харин Каратэ-дог Рюкюгийн Вант улсаар /єнєєгийн Окинава/ дамжин Хятадаас Японд дэлгэрсэн гэдэг. Каратэгийн тамирчид ямар нэгэн хамгаалалтын хувцас ємсдєггїй, зєвхєн гар, хєлєєрєє тулалддаг.
СЇМО
Японы їндэсний спорт болох сїмо нь
1000 гаруй жилийн тїїхтэй. Арвин баялаг ургац авсаны талархал болгон, мєн шашны бусад ёслолын їед сїмог зохион байгуулдаг байсан тул энэ нь зан їйл ихтэй спорт юм. Їсээ эртний баатар эрсийнхтэй адил засч янзалсан рикиши /сїмо бєх/ нар зєвхєн тусгай торгон бїс бїсэлж, гагцхїї нїцгэн гараараа золгож хїчээ їздэг. Ихэнх нь 100-200 килограмм жинтэй. Тэд
4,5 метр єргєн дохёо /дэвжээ/ дээр барилдаж, хэн нэг нь тойргоос гадагш тїлхэгдэн гарах юмуу эсвэл хєлийн улнаас бусад биеийн аль нэг хэсэг нь дэвжээнд хїрмэгц ялагдсанд тооцогдоно.
Сїмо бєхийн барилдах дїрэм нь энгийн атлаа арга техник нь маш нарийн, 80 гаруй мэх бий. Мэргэжлийн сїмо бєхийн тэмцээн жилд 6 удаа болох бєгєєд нэг удаад 15 єдєр їргэлжилдэг. Янз бїрийн улс оронд їзїїлэн тоглох тэмцээн зохиож байгаагийн нєлєєгєєр сїмо бєх гадаадынхны сонирхолыг ихэд татах болсноос гадна гадаадын бєхчїїл ч амжилттай барилдаж байна.
ОЛИМПИЙН ТОГЛОЛТ
Японд сонирхогчдын спорт хєгжиж, хїчтэй сайн багуудыг Олимпийн наадмуудад илгээсээр ирлээ. Японоос 2004 оны Афины зуны олимпид 312, 2002 оны Солт Лейкийн євлийн олимпид
109 тамирчин оролцлоо.
Япон улс Олимпийн наадмыг єєрийн улсад гурван удаа зохион байгуулсан билээ. 1964 онд Токио хот Азид анх удаа зуны олимпийн наадмыг зохион байгуулсан бол Саппоро хот 1972 оны, Нагано хот 1998 оны євлийн олимпийн наадмыг зохион байгуулсан юм.
БАГАЧУУДЫН ДУРТАЙ СПОРТ
Япон хїїхдїїд єєрсдийн сургууль юмуу гэрийнхээ ойролцоох клубуудэд очиж, маш олон тєрлийн спортоор хичээллэдэг. Хєвгїїдийн хувьд хамгийн тїгээмэл спортын хоёр тєрєл нь бейсбол, хєл бємбєг байдаг бол олонхи охид боулинг, агаарын теннис тоглох дуртай. Хєвгїїд,
охидын аль аль нь усан спортыг их сонирхдог.