Өмнөх Хуудас                  Дараагийн Хуудас

 

Эзэн хааны гэр бүл

 

Эзэн хаан бол тєр болон ард тїмний эв нэгдлийн билэгдэл мєн гэж Японы Їндсэн хуулинд заасан байдаг. Тэрээр засаглалын эрх эдэлдэггїй. Эзэн хаан Акихито 1989 онд Японы 125 дахь эзэн хаанаар єргємжлєгдсєн билээ.

Эзэн хааны гэр бїлийнхэн бусад улс орноос ирсэн тєрийн зочдыг хїлээн авахаас гадна гадаад орнуудад тєрийн айлчлал хийдэг. Тэдний гїйцэтгэдэг эдгээр болон бусад їйл ажиллагаа нь улс тїмний найрамдлыг дэмжин бэхжїїлэхэд чухал їїрэг гїйцэтгэдэг юм.

Эзэн хааны гэр бїлийнхэн улс орондоо болж буй олон тєрлийн арга хэмжээнд оролцох, тахир дутуу хїмїїс болон єтгєс буурлыг асрах газруудад зочлох зэргээр ард тїмэнтэйгээ єргєн харилцаатай байдаг. Японы ард тїмэн тэднийг маш ихээр хїндэтгэдэг.

 

Төрийн далбаа, төрийн дуулал

 

Японы тєрийн далбааг Хиномарї гэж нэрлэдэг. Їїнийг 19-р зууны сїїлчээс тєрийн далбаа болгон хїндэтгэж ирсэн билээ. Далбаан дээр цаанаа цагаан єнгийн дэвсгэртэй гал улаан нарыг дїрсэлсэн байдаг.

 

 

 

Японы тєрийн дуулал болох “Кимигаёо”-гийн їг нь 10-р зуунд бичсэн 31 їсэг бїхий яруу найраг – вака -гаас  їїсэлтэй юм.

 

“Кимигаёо”-д 19-р зууны сїїлийн хагаст ая оруулснаар одоогийн тєрийн дуулал бий болсон гэж їздэг.  Энэхїї дуулал нь Япон улс амгалан тайван байж, хєгжин цэцэглэхийг сїслэн залбирсан утга бїхий їгтэй юм.

 

Засгийн газар

 

1947 онд хїчин тєгєлдєр болсон Японы Їндсэн хууль нь хїн ардын бїрэн эрхт байдлыг хангах, хїний язгуур эрхийг хїндэтгэх, дайн дажинаас татгалзах гэсэн гурван зарчимд їндэслэсэн билээ. Тэнд бас хууль тогтоох /Парламент/, гїйцэтгэх /кабинет/, шїїх гэсэн засаглалын гурван хэлбэрийн бие даасан байдлыг тунхаглан тодорхойлсон байдаг.

Японы їндэсний их хуралдаан болох Парламент нь тєрийн эрх барих дээд байгууллага, тєрийн хууль тогтоох цорын ганц байгууллага мєн. Парламент нь 480 суудал бїхий Тєлєєлєгчдийн Танхим /доод танхим/, 242 суудал бїхий Зєвлєхїїдийн Танхим /дээд танхим/-аас бїрдэнэ. 20 нас хїрсэн Японы бїх иргэн сонгуульд оролцож, санал єгєх эрх эдэлнэ.

Япон улс нь Их Британи, Канадын нэгэн адил парламентын засаглалтай орон юм. Харин АНУ, Франц шиг шууд санал хураалтаар ерєнхийлєгч сонгодоггїй. Парламентийн гишїїд єєрсдийнхєє дотроос ерєнхий сайдыг сонгодог. Ерєнхий сайд нь тєрийн сайд нарын зєвлєлийг эмхлэн байгуулж, толгойлон ажиллана. Сайд нарын зєвлєл гїйцэтгэх эрх мэдлийг хэрэгжїїлж, ажлаа Парламентад тайлагнана.

Шїїх эрх мэдлийг Дээд шїїхээс гадна сахилгын шїїх, тойргийн шїїх, ахлах шїїх зэрэг доод шатны шїїх хэрэгжїїлнэ. Дээд шїїх нь засгийн газрын танхимаас томилогдсон ерєнхий шїїгч болон бусад 14 шїїгчээс бїрддэг. Ихэнх хэргийг дїїргийн шїїх таслан шийдвэрлэнэ. Харин замын хєдєлгєєний зєрчил гэх мэт асуудлыг сахилгын шїїх авч  хэлэлцэнэ. Япон улсын 47 мужид 3000 гаруй хотын захиргаа ажилладаг. Ард нийтэд боловсрол олгох, ахуй амьдралыг нь сайжруулах болон бусад їйлчилгээ хїргэх, дэд бїтэц байгуулах, аж ахуй, засвар їйлчилгээний асуудлыг тэд хариуцдаг.  Тэд эдгээр їїргээ гїйцэтгэхийн тулд орон нутгийнхаа ард иргэдтэй  ойр дотно харилцаатай байдаг. Бїс нутгийн захиргааны тэргїїн, орон нутгийн хурлын гишїїдийг харьяалах нутгийнх нь ард тїмэн сонгуульд санал єгєх замаар тодруулна.

 

Өмнөх Хуудас                  Дараагийн Хуудас