Нүүр ХуудасСоёл МэдээлэлСоёлын Өвсний Үндэс Буцалтгүй Тусламж> Хүсэлт гаргах

 


Хүсэлт гаргах


Үндсэн болзол

  1. Төсөл нь Монгол орны соёл, дээд боловсролын (спортыг оролцуулан) хөгжилд хувь нэмэр оруулахуйц барилга байгууламж барих, засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэх, тоног төхөөрөмжийн тээврийн зардалд туслах зэрэг агуулгатай байвал зохино.
  2. Төслийн нийт өртөг - дээд тал нь10 сая иен.
  3. Тусламж хүлээн авах байгууллага нь орон нутгийн засаг захиргааны байгууллага (аймаг, хот, сум), Монгол улсад соёл, дээд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус (ашгийн төлөө бус) байгууллага (ТББ), ард иргэдтэй шууд харилцах замаар (өвсний үндэс түвшинд) үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус соёл, дээд боловсролын байгууллага байх ёстой. (Зарчмын хувьд төрийн байгууллагуудад (яам тамгын газар, улсын төвлөрсөн төсвийн байгууллага г.м.) тусламж олгох боломжгүй болно).
  4. Төслөөр нийлүүлэх тоног төхөөрөмжийг Монгол дотроос нийлүүлэх боломжтой байх ёстой.

Хэрэгжүүлэх төсөл

  1. Барилга байгууламж барих төсөл
    Соёл, боловсрол, эрдэм шинжилгээний барилга байгууламжийг барих, засварлах
    ※ Барилга барих газрын асуудлыг хүсэлт гаргаж буй байгууллага өөрөө шийдвэрлэх ёстой.
    ※ Соёлын Өвийг өөрийг нь сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. ( Соёлын Өвийг өөрийг нь сэргээн засварлах үйл ажиллагааны тухайд ЮНЭСКО дахь Соёлын Өвийг Хамгаалах Японы Итгэлийн Сан -гийн үйл ажиллагааг үзээрэй.


  2. Тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл
    Соёл, боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд хувь нэмэр болох хэл сургалтын тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг, телевизийн нэвтрүүлэг, гэрэлтүүлэг дуу чимээний тоног төхөөрөмж, дуу болон дүрс бичлэгийн тоног төхөөрөмж, нэвтрүүлэг хийх тоног төхөөрөмж, эртний түүх дурсгалын зүйлсийг хадгалан хамгаалах тоног төхөөрөмж, спортын тоног төхөөрөмж гэх мэт.
    ※Дараахи тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг болно. Үүнд:Компьютер /төслийн зорилгыг хэрэгжүүлэхэд гарцаагүй шаардлагатай тохиолдолд л зөвхөн нийлүүлж болно/, ердийн суудлын автомашин, албан ажлын хэрэгцээний ердийн тоног хэрэгсэл /хувилах машин, факс зэрэг/, барилга байгууламжийн тоноглол (агааржуулагч, таазны гэрэл гэх мэт), дагалдах хэрэглээний зүйлс.

  3. Тээврийн зардалд туслах төсөл
    Японы хувийн хэвшлийн байгууллагуудаас Соёлын өвсний үндэс буцалтгүй тусламжийн хүрээнд Монголд тусламжаар нийлүүлж болох тоног төхөөрөмжийг (хуучин эд зүйлсийг оролцуулан) Монгол улс руу тээвэрлэх (ачааг савлах, баглах, боохтой холбогдсон зардлуудыг оролцуулан) болон даатгал, суурилуулахад шаардлагатай үйлчилгээний зардалд тусламж үзүүлнэ.

Хүсэлт гаргах нь

 

  Хүсэлт гаргагч байгууллагаас тус ЭСЯ-нд доорхи баримт материалуудыг бүрдүүлж шууд өргөн барина.

  Өргөн барих баримт материалууд

  1. Өргөдөл (өргөдлийн маягтыг татаж авч болно: Тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл / Барилга засварын төсөл)
  2. Тусламжаар авахыг хүсч буй тоног төхөөрөмжийн үнийн санал (3 компаниас)
    ※Доод тал нь 3-н компаний үнийн санал авч тэдгээрээс хамгийн бага үнэтэйг сонгосон байх.
    ※Монгол улсад ноогдуулдаг НӨТ, гаалийн татвар зэрэг бүх төрлийн татвар хураамжийг тусламжийн хөрөнгөнөөс гаргах боломжгүй тул тоног төхөөрөмжүүдийн үнээс бүх төрлийн татварыг хассан байна.
  3. Аудит хийх үнийн санал (зөвхөн 3 сая иенээс давсан төсөлд)
    ※Төслийн нийт өртөг 3 сая йенээс давсан төслийн хувьд тухайн төслийн хэрэгжилтэд аудит хийх шаардлагатай бөгөөд аудитийн үйл ажиллагаа явуулах албан ёсны эрх бүхий хувь хүн болон байгууллагаас холбогдох үнийн саналыг авч тухайн төслийн нийт өртөгт тусгана.
  4. Төсөл хэрэгжүүлэх газрын гэрэл зураг
  5. Төсөл хэрэгжүүлэх газрын талбайн хэмжээ, хэлбэрийг үзүүлсэн газрын зураг, бүдүүвч зураг
  6. Бусад холбогдох баримт материал:
     - Төслийн тойм
     - Тусламж хүсэгч байгууллагыг танилцуулсан баримт бичиг (Үйл ажиллагааны тайлан, сонинд гарсан нийтлэл, санхүүгийн байдал, ажилчдын тоо гэх мэт)

 

Төслийн баримт бичгийг англи, япон, монгол хэлийн аль нэг дээр үйлдэх бөгөөд бүх баримт бичгийг А4 хэмжээний бичгийн цаасан дээр нэгтгэсэн байвал зохино (гэрэл зураг болон бүдүүвч зургийг А4-ийн цаасан дээр наасан байна).



※ Агуулга тохирохгүй төсөл өргөн барих, нийлүүлэхэд хүндрэлтэй тоног төхөөрөмжийн хүсэлт гаргах, мөн төслийн материалын бүрдэл, агуулга дутуу байх тохиолдолд төслийг хүлээн авах боломжгүй тул төсөл өргөн барихаас өмнө тус Элчин сайдын яамнаас урьдчилан тодруулж лавлана уу.

Лавлагаа

  Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Соёл, мэдээллийн хэлтэс
  Утас :+976-11-320777
  Факс :+976-11-313332
  Цахим шуудангаар лавлахыг хүсвэл энд дарна уу