Соёлын Өвсний Үндэс Буцалтгүй Тусламж
Соёлын Өвсний Үндэс Буцалтгүй Тусламж нь орон нутгийн засаг захиргаа, төрийн бус байгууллага зэрэг хөгжиж буй орны ард иргэдийн түвшинд шууд тусламж үзүүлэх замаар нүдээ олсон тусламж хэрэгжүүлэхийг зорьдог хөтөлбөр бөгөөд Монголд 2015 оны санхүүгийн жил хүртэл нийт 412 мянга 580 америк долларын өртөг бүхий 6 төсөл хэрэгжүүлээд байна.
Соёлын Өвсний Үндэс Буцалтгүй Тусламжийн хүрээнд тусламж авч болох байгууллага, төсөл, хүсэлт гаргах арга замын талаархи мэдээллийг эндээс үзэж болно.
Хэрэгжүүлсэн Төслүүд
Санхүүгийн жил | Төслийн нэр | Төслийн өртөг (Америк доллар) | Тусламжийн гэрээ байгуулсан өдөр |
---|---|---|---|
2005 он | Соёлын Төв Өргөө Цогцолборын дуу чимээний тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл | 83,590 | 2006.1.16 |
2006 он | Хэнтий аймгийн "Аврагын балгас"-ыг хамгаалах хашаа барих төсөл | 67,984 | 2006.12.21 |
2007 он | Соёл-Эрдэм Дээд сургуулийн Япон хэлний сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл | 14,515 | 2008.2.14 |
2007 он | Монголын хүүхдийн ордны гэрэлтүүлэг болон дуу чимээний тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл | 69,774 | 2008.2.14 |
2014 он | Ховд аймагт баруун бүсийн жүдогийн төв барих төсөл | 92,278 | 2015.3.04 |
2015 он | Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн засварын төсөл | 84,439 | 2016.3.29 |