Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

10 дахь удаагийн “Олон улсын манга шагнал” тэмцээний бүртгэл эхэллээ

2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр



   "Олон улсын Манга шагнал" нь тухайн үеийн Японы Гадаад хэргийн сайд Асоо Тароогийн санаачилгаар 2007 оны 5 сард анх зохион байгуулагдсан тэмцээний шагнал бөгөөд, түүнээс хойш гадаадын улс орнуудад манга-гийн соёлыг нэвтрүүлж манга-гаар дамжуулан олон улсын харилцаанд хувь нэмрээ оруулсан манга зураачдыг урамшуулах зорилгоор өнөөг хүртэл жил бүр зохион байгуулагдаж байна.


   Ирүүлсэн бүтээлүүд дотроос хамгийн шилдэг нэг бүтээлд "Олон улсын манга шагналын гран при шагнал", удаах сонгогдсон 3 бүтээлд "Олон улсын манга шагналын шилдэг шагнал"-ыг тус тус олгох бөгөөд шагнал авсан бүтээлийн зохиогчид Япон сангийн урилгаар шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохоор Япон улсыг зорих болно. Түүнчлэн энэ үеэр Японы манга зураачидтай санал бодлоо хуваалцах, хэвлэлийн компаниар зочлох, орон нутгаар аялах зэрэг арга хэмжээг төлөвлөж байна.

Бүртгэл

① Хэзээ: 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-нд
② Бүтээлийг хүлээн авах газар:
   а. Японы ЭСЯ, Соёл мэдээллийн хэлтэс, эсвэл
   б. 10 дахь удаагийн "Олон улсын манга шагнал"-ын шуудангийн хайрцаг



  
   Уг арга хэмжээний удирдамжийг эндээс үзэж танилцана уу.

 

“Олон улсын манга шагнал”-ын албан ёсны цахим хуудас


 

 

Лавлах:
Соёл, мэдээллийн хэлтэс
Утас: 320-777