Нүүр ХуудасСоёл, мэдээлэл

 

10 дахь удаагийн “Олон улсын манга шагнал”
УДИРДАМЖ

 

1. Зорилго

 Гадаадын улс орнуудад манга-гийн соёлыг нэвтрүүлэх, манга-гаар дамжуулан олон улсын соёлын солилцоог хөгжүүлэх.

 

2. Шагналын тухай

 2.1. Ирүүлсэн бүтээл дотроос хамгийн шилдэг нэг бүтээлд "Олон улсын манга шагналын Гран при" шагнал", удаах 3 бүтээлд "Олон улсын манга шагналын шилдэг шагнал"-ыг тус тус олгоно. 

 2.2. Түүнчлэн шагнал гардуулах ёслолын үеийг тааруулан, дээр дурьдсан байранд орсон бүтээлийн зохиогчдыг 10 орчим хоногийн хугацаатайгаар Японд урина. (Бусад шагналт байранд орсон бүтээлийн зохиогчид үүнд хамаарахгүй.)

 

3. Нөхцөл

 3.1. Японоос бусад улс оронд бүтээгдсэн манга бүтээл байх (24 хуудаснаас дээш). Өнгөрсөн "Олон улсын Манга шагнал" уралдаанаас ямар нэг шагнал авсан бүтээл оролцох боломжгүй.

 3.2. Хэвлэгдсэн эсэх хамаарахгүй. Сүүлийн 3 жилийн дотор (2013-2016) бүтээсэн бүтээл байна

 3.3. Бүтээлийг цаасан хэлбэрээр өгнө (хэрвээ шаардлагатай гэж үзвэл цахим хэлбэрээр шаардах тохиолдол бий)

 3.4. Японоос бусад улс орны хэвлэлийн компани нь зохиогчийн саналыг асууж нягталсны үндсэн дээр бүртгүүлэх боломжтой.

 3.5. Нэг хүн нэг удаа бүртгүүлэх бөгөөд нэг бүтээл ирүүлнэ./ 
   3.5.1. Үргэлжилсэн бүтээлийг олноор бүртгүүлсэн бол зөвхөн нэг бүтээлийг шалгаруулалтанд оролцуулна.
   3.5.2. Давхардсан байдлаар бүртгүүлсэн тохиолдолд 2 дахиас хойшхи бүтээлүүдийг тооцохгүй.

 3.6. Шагнал авсан бүтээлүүдийн хувьд олон нийтэд сурталчлах зорилгоор зохиогчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр бүтээлийн нэг хэсгийг цахим хуудас дээр байршуулах тохиолдол бий.

4. Бүртгэл

4.1. Бүртгэлийн хугацаа
   2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 6 сарын 30-нд

4.2. Бүтээл хүлээн авах газар:
 Доор дурдсан аль нэг хаяг руу бүтээлийг явуулна.
  - Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам /Соёл, мэдээллийн хэлтэс/
  - “Олон улсын Манга шагнал”-ын зохион байгуулах хороо
    i. Японоор:
        〒100-0006 東京都千代田区有楽町1-10-1 有楽町ビルB1
         MBE108 「第10回国際漫画賞実行委員会」
    ii. Англиар:
         MBE108 The Tenth International MANGA Award Executive Committee
       B1F Yuraku-cho bldg. 1-10-1 Yuraku-cho, Chiyoda-ku, Tokyo, JAPAN
       Postcode: 100-0006
        

4.3. Ирүүлэх бүтээлийн тоо
  -- Бүртгүүлэхдээ 1 бүтээлийг 2 хувь ирүүлэх. (Шагналт байранд нэр дэвшихээр болсон бүтээлийн хувьд нэмж хуулбар явуулах, цахим хэлбэрээр явуулах зэргийг шаардах тохиолдол бий.)

4.4. Бусад
  -- Бүртгэлийн хуудас /эндээс татах/-ыг зөвхөн япон буюу англи хэлээр бөглөх
    (англи хэл дээр бөглөх тохиолдолд заавал дармал үсгээр бичих).
  -- Хуудсыг дугаарлах.
  -- (Товхимол биш тохиолдолд) 2 нүүрийг нэг дэлгэмэл нүүрт багтаасан бол уг хуудсан дээр тэр тухайгаа тэмдэглэх.
  -- Бүртгүүлсэн бүтээлийг хэвлүүлэх, үзэсгэлэнд гаргах зэргээр ашиглах тохиолдол бий.

5. Бүтээлийг буцаах тухай
  -- Бүртгүүлсэн бүтээлийг буцаахгүй тул хэвлэгдээгүй эх хувиараа байгаа бүтээл бол заавал хуулбарыг ирүүлнэ үү. Бүртгүүлсэн бүтээлийг дурсгах, үзэсгэлэнд гаргах тохиолдол бий.

 

6. Шалгаруулалт

 6.1. “Олон улсын манга шагнал”-ын шүүгчдийн комисс шалгаруулалтыг явуулна.

 6.2. Шалгаруулалтын хариу нь 2016 оны сүүлээс 2017 оны 1 дүгээр сарын хооронд гарна.

 6.3. Шагнал гардуулах ёслолыг 2017 оны 2 дугаар сард Токио хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.