Япон-Монголын хамтарсан Кредит олгох механизмын (JCM)
дөрөвдүгээр
хурал зохион байгуулагдаж, кредит тооцов
2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
9 дүгээр сарын 29-ний өдөр, Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Япон-Монголын хамтарсан Кредит олгох механизмын (JCM) дөрөвдүгээр хуралд Япон улсын Элчин сайдын яамны зөвлөх Кикүчи Минорү, хамтарсан хорооны дарга З.Батжаргал нар оролцож, Монгол улсад анх удаа хамтарсан Кредит олгох механизмын (JCM) хүрээнд хэрэгжсэн 2 төслийн (Өндөр үр ашигтай нам даралтын зуух суурилуулах төсөл) 157 тонн (ойролцоогоор 8 сарын хэмжээ) хүлэмжийн хийн хэмжээг кредит болгон тооцов.
Элчин сайдын яам нь хамтарсан Кредит олгох механизмын төслийн (JCM) хүрээнд Монгол улстай харилцаагаа улам бэхжүүлж, дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар цаашид ч хичээн ажиллах болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг-Японы Байгаль орчны яам: Япон-Монголын хамтарсан Кредит олгох механизмын (JCM) хүрээнд кредит тооцов.