"Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих JDS Тэтгэлэгт Хөтөлбөр"
2016 оны элсэлтийн тухай
2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр
1.
“Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих JDS Тэтгэлэгт Хөтөлбөр” нь 8-р сарын 8-ны
өдөр (даваа)
-өөс 2016 оны элсэлтээ зарлалаа. Материал хүлээн авах
сүүлийн хугацаа: 11-р сарын 4-ний өдөр (баасан)
2.
JDS хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие
оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын
их дээд сургуулийн магистрантурт суралцуулж, төгсөгчдөөр дамжуулан Монгол улсын
хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, хоёр орны найрамдалт
харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилготойгоор хэрэгждэг хөтөлбөр билээ. Энэхүү
хөтөлбөр нь 1999 онд буцалтгүй тусламжийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж,
өдгөө зүүн өмнөд Азид төвлөрөн 13 оронд хөтөлбөрөө хэрэгжүүлж, өнөөг хүртэл
нийт 3000 гаран оюутнуудыг хүлээж аваад байна.
3.
Монгол улсын хувьд 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба энэ хугацаанд нийт 262
оюутан илгээснээс 228 нь төгсөж, төрийн байгууллагад болоод их сургуулиудад,
төвбанк гэх мэт олон салбарт ажиллаж байна.
4.
Энэ жил төрийн албанаас 18 хүн, хувийн
хэвшлээс 2 хүн, нийт хорин JDS оюутныг сонгон шалгаруулж, Япон улсын их дээд
сургуулийн магистрантурт суралцан, тус тусын чиглэлээр Англи хэл (хувийн
хэвшлийн хувьд Япон хэл) дээр 2 жил суралцах юм. Дэлгэрэнгүйг дараах хүснэгтээс
харна уу.
5.
9-р сарын эхээс 10-р сарын эхэн хүртэлх
хугацаанд зарим төрийн байгууллагууд дээр болон Монгол-Япон Төв дээр элсэлтийн
танилцуулга семинарыг зохион байгуулна.
6.
JDS хөтөлбөрийн дэлгэрэнгүйг, мөн танилцуулга семинарын хуваарийг дараах
цахим хуудсаас харна уу. http://jds-scholarship.org/
“Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих JDS Тэтгэлэгт Хөтөлбөр”
(Японы
улсын 2016-2019 санхүүгийн жилүүдэд)
※Бүрэлдэхүүн хэсэг 2-1-ийн Хоккайдогийн Их Сургууль (эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль) -ийн сургалт нь Япон хэл дээр байх бөгөөд зөвхөн хувийн хэвшлийг
хамруулна.