Нүүр хуудас >Хөгжлийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

 

2016 оны санхүүгийн жилийн
"Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд
хэрэгжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 

2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр



   7 дугаар сарын 7-ны өдөр Япон улсын Элчин сайдын өргөөнд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нь аймаг, дүүргийн удирдлагуудтай "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*1)"-ийн хүрээнд хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн дараах 8-н гэрээнд гарын үсэг зурав. Үүнд:


"Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"

1. Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх хотын ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл
  • Тусламжийн хэмжээ: 69,246 ам.доллар
 • Хүлээн авагч байгууллага: Хэнтий аймаг

2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 5-р цэцэрлэгийн их засварын төсөл
 • Тусламжийн хэмжээ: 80,774 ам.доллар,
 • Хүлээн авагч байгууллага: Баян-Өлгий аймаг

3. Булган аймгийн Тэшиг сумын сургуулийн дотуур байрны их засварын төсөл
 • Тусламжийн хэмжээ: 82,444 ам.доллар
 • Хүлээн авагч байгууллага: Булган аймаг

4. Ховд аймгийн Ховд сумын сургуулийн дотуур байрны засварын төсөл
 • Тусламжийн хэмжээ: 78,644 ам.доллар
 • Хүлээн авагч байгууллага: Ховд аймаг

5. Увс аймгийн Малчин сумын дунд сургуулийн засварын төсөл
 • Тусламжийн хэмжээ: 83,014 ам.доллар
 • Хүлээн авагч байгууллага: Увс аймаг

6. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Сум дундын эмнэлэгийн их засварын төсөл
 • Тусламжийн хэмжээ: 80,055 ам.доллар
 • Хүлээн авагч байгууллага: Хөвсгөл аймаг

7. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 77-р цэцэрлэгийн засварын төсөл
 • Тусламжийн хэмжээ: 81,906 ам.доллар,
 • Хүлээн авагч байгууллага: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг

8. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн засварын төсөл
 • Тусламжийн хэмжээ: 75,776 ам.доллар,
 • Хүлээн авагч байгууллага: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг



    Ёслолын үеэр Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ "Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ""Өвсний үндэс" "буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь анх 1990 онд Монголд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдөр гарын үсэг зурсан төслүүдтэй нийлээд нийт төслийн тоо 493-д хүрч байна. Боловсролын салбар нь Монгол улс ардчилалд шилжсэнээс хойш Япон улсын зүгээс тогтмол дэмжиж ирсэн салбар бөгөөд өнгөрсөн 10 жилд ""Өвсний үндэс"" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн төслийн 80 орчим хувь нь боловсролын салбарыг дэмжих төсөл байгаа нь үүнийг илтгэж байна. Түүнчлэн орон нутгийн ард иргэдийн аюулгүй амьдралын баталгаатай шууд холбоотой эмнэлгийн засвар тохижилтод ч багагүй хувь нэмэр оруулж ирсэн билээ. Япон улсын Засгийн газар нь цаашид ч олон талт хөтөлбөрийг ард түмэнд шууд хүртээлтэй байхаар иргэдийн дуу хоолой, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй хэрэгжүүлэх болно." хэмээв.


    Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэлэхдээ "Монгол улсын ирээдүйг авч явах хүүхэд багачуудын сурч боловсрох сургуулийг засаж засварлаж байгаад гүнээ талархал илэрхийлье. Япон, Монгол хоёр улсын харилцаа улам гүнзгийрч өргөжиж байна. Өнөөг хүртэл Хэнтий аймаг нь ""Өвсний үндэс"" хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт 16 төслөөр нийт 1 тэрбум 800 сая төгрөгийн тусламж авсан билээ. Эрхэм хүндэт Элчин сайд Т.Шимизү болон холбогдох албаны хүмүүст чин сэтгэлээсээ талархал илэрхийлье." гэв.


    Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо хэлэхдээ "Япон улсын Засгийн газар нь 1989 оноос хойш Монгол улсын хамгийн том хандивлагч орон байж нийгэм эдийн засгийн олон асуудлуудыг шийдэж ирсэн билээ. Өнөөг хүртэл ""Өвсний үндэс"" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 218 төсөл, Баянгол дүүрэгт 18 төсөл хэрэгжүүлж, Монголын ард иргэдэд тав тухтай орчин бүрдүүлж өгсөн билээ." хэмээв.


    "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Япон улсын энэ санхүүгийн жилд (2016.04.01-2017.03.31) Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 8 болж байгаа бөгөөд эдгээр тусламжийн нийт дүн нь 631,026 ам.доллар буюу 1 тэрбум 200 сая гаруй төгрөг болж байна.


    Япон улсын Засгийн газар нь цаашид ч "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн бүхий л боломжийг ашиглахын зэрэгцээ Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэж, тус улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.


(*1) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан санхүүгийн тусламж үзүүлдэг.


 

Элчин сайд Т.Шимизү болон аймаг, дүүргийн удирдлагууд


Элчин сайд Т.Шимизү, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар
нар гарын үсэг зурсны дараа


Элчин сайд Т.Шимизү, Баян-Өлгий аймгийн Засаг дара Х.Дармен
нар гарын үсэг зурсны дараа


Элчин сайд Т.Шимизү, Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат нар
гарын үсэг зурсны дараа

5
Элчин сайд Т.Шимизү, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан
нар гарын үсэг зурсны дараа


Элчин сайд Т.Шимизү, Увс аймгийн Засаг дарга
Д.Цэндсүрэн нар гарын үсэг зурсны дараа


Элчин сайд Т.Шимизү, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч
М.Очирхуяг нар гарын үсэг зурсны дараа


Элчин сайд Т.Шимизү, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн
Засаг дарга Д.Оросоо нар гарын үсэг зурсны дараа


Элчин сайд Т.Шимизү, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн
Засаг дарга Д.Бадарсан нар гарын үсэг зурсны дараа