"Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмнэлгийн зориулалттай ор болон
тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл"
Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний Үндэс-Дахин ашиглах" хөтөлбөрийн1 хүрээнд хэрэгжүүлж буй эмнэлгийн (ашиглагдаж байсан) тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.
Япон улсын эмнэлгүүдийн санаачлагаар хандивласан энэхүү төслийн тоног төхөөрөмжийг Японы Дипломат Ажиллагааг Дэмжих Нийгэмлэг2 нэгтгэн цуглуулж, "Өвсний Үндэс-Дахин ашиглах" хөтөлбөрт хамрагдан тоноглож, засвар үйлчилгээ хийн Улаанбаатарт тээвэрлэн авчирсан юм.
Уг арга хэмжээнд оролцсон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Б.Бат-Оргил хэлсэн үгэндээ "Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэрэгжүүлж байгаа 3 дахь удаагийн төсөл юм. Мэс заслын ор, физик эмчилгээний болон бусад тоног төхөөрөмжүүдийг холбогдох тасгуудад хуваарилан, ашиглаж эхэлсэн бөгөөд бид бүхэн Япон улсын Засгийн газарт маш их талархаж байгаагаа илэрхийлье" гэв.
Тус арга хэмжээнд оролцсон Элчин зөвлөх М.Кикүчи хэлсэн үгэндээ "Энэ удаагийн тусламжаар нийлүүлэгдэж буй эмнэлгийн тоног төхөөрөмж, мэс заслын болон өвчтөний ор, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмж нь гэмтлийн мэс засалд гол үүрэг гүйцэтгэдэг тус төвд ашиглагдсанаар уг төвөөр эмчлүүлэгчид ая тухтай үйлчлүүлэхэд чухал үүүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байна. Ялангуяа, тус төвд ор дутагдалтай байгаа гэж сонсож байсан. Энэ удаад 74 ор нийлүүлснээр өвчтөн найдвартай орчин нөхцөлд эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авах боломжтой боллоо гэж ойлгож байна. Япон улсын Засгийн газар нь энэхүү тусламжаас гадна эрүүл мэндийн салбарт олон төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр хамтын ажиллагааны үр дүнд танай төв болон Монголын эрүүл мэндийн салбарын холбогдох байгууллагуудын эмчилгээ, үйлчилгээний түвшин дээшилнэ гэж найдаж байна" гэв.
• Өвсний Үндэс-Дахин ашиглах"1 хөтөлбөр нь тусламж үзүүлж буй улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор, Япон Улсад ашиглаж байсан тоног төхөөрөмж (эмнэлгийн зориулалттай тоног төхөөрөмж, яаралтай түргэн тусламжийн машин, хичээлийн ширээ, сандал) зэргийг ард иргэдэд шууд хүртээлтэй байх хэлбэрээр хандивлахад шаардагдах тээврийн болон бусад зардлыг санхүүжүүлэх төсөл юм.
• Японы Дипломат Ажиллагааг Дэмжих Нийгэмлэг2 -The SOCIETY for Promotion of Japanese Diplomacy (SPJD)

Элчин зөвлөх М.Кикүчи үг хэлж буй нь Ёслолын арга хэмжээний баннер

Хүүхдийн гэмтэл согогийн тасагт ХАЁТусламжийн(*3) лого наасан хандивын ор
Төслийн танилцуулга
1. Төслийн нэр: "Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмнэлгийн зориулалттай ор
болон хуучин тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл"
(The Project for Provision of the Used Medical Equipments to the National Traumatology
and Orthopaedic Research Center)
2. Гэрээнд гарын үсэг зурсан огноо: 2016.03.03
3. Төслийн нийт өртөг : 87,191 ам.доллар
3. Төслийн товч танилцуулга:
Япон улсын Засгийн газраас 1989 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр" нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар нь зонхилох үүрэг гүйцэтгэн, санхүүжилт хийнэ.
Уг төслийг "Өвсний Үндэс-Дахин ашиглах" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд Японы Дипломат Ажиллагааг Дэмжих Нийгэмлэг нь Японы эмнэлгүүдийн хандивын техник тоног төхөөрөмжийг цуглуулан, ГССҮТ-д хандивлах үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Төслийн хүрээнд доорх тоног төхөөрөмжийг олгов.
1 Operation Table / Мэс заслын ор (2 ширхэг)
2 Examination Table / Үзлэгийн ор (6 ширхэг)
3 Ergometers / Дугуй (1 ширхэг)
4 Whirlpool Foot Bath / Хөлний массажны ванн (1 ширхэг)
5 Treadmill / Гүйлтийн зам (1 ширхэг)
6 Stretcher / Дамнуурга (14 ширхэг)
7 Parallel Bars (Pneumatic) / Өндрийг тохируулдаг параллель бар (1 ширхэг)
8 Parallel Bars / Алхалтанд зориулсан параллель бар (1 ширхэг)
9 Patient Bed / Өвчтөний ор (74 ширхэг )
10 Hospital Drip / Дуслын тавиур (25 ширхэг)
11 Bed Side Table (Pneumatic) / Өвчтөний ширээ (15 ширхэг)
ХАЁТусламж(*3) – Хөгжлийн албан ёсны тусламж