Японы дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх
төслийн бус буцалтгүй тусламжийн төсөл
Эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгох эмнэлэгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.
Уг арга хэмжээнд оролцсон Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа тэргүүтэй монгол талын холбогдох хүмүүс оролцож, Япон улсын Засгийн газарт талархал илэрхийлэв. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхбат хэлсэн үгэндээ "Монгол улс 1990 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш тус төвд тоног төхөөрөмжийн томоохон шинэчлэл хийгдээгүй юм. Япон улсын Засгийн газраас үзүүлсэн энэхүү тусламж нь олон зуун хүүхдийн амь насыг аврах болно" гэв.
Тус арга хэмжээнд оролцсон Элчин сайд Т.Шимизү "Сүүлийн жилүүдэд Монголын эх, хүүхдийн эндэгдлийн түвшин багасч байгаа хэдий ч японоос 10 дахин их үзүүлэлттэй хэвээр байна. Энэ нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор манай улсын Засгийн газар Монгол улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч, рентген аппарат зэрэг японы сүүлийн үеийн өндөр чанартай эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх боллоо. Манай улсын Засгийн газар энэ удаагийн тусламжаас гадна эрүүл мэндийн салбарт Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж байгуулах буцалтгүй тусламжийн төсөл, ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсын эрүүл мэндийн түвшин дээшилж, Монголын ард түмэн аюулгүй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна" гэв.

Элчин сайд Т.Шимизү тоног төхөөрөмж гардуулж буй нь ЭХЭМҮТ-д суурилуулсан дижитал рентген аппарат

Амьсгалын аппарат Өвчтөний хяналтын монитор
Төслийн танилцуулга
1. Төслийн нэр: Японы дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх төслийн бус
буцалтгүй тусламжийн төсөл
(Эрүүл мэнд, нийгмийн халамжийн тоног
төхөөрөмжийн багц)
(Japan's Non-project Grant Aid for Introduction of Japanese Advanced Products and its System (Medical Equipment and Welfare Apparatus Package)
2. Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан огноо : 2014.03.11
Төслийн нийт өртөг : 750 сая иен
3. Төслийн товч агуулга :
Энэхүү төслийг эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулахад чиглэсэн Монгол улсын хөгжлийн бодлогыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд Уг төслөөр нийлүүлсэн эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад буцалтгүй тусламжаар олгож байгаа юм.
Уг төслийн хүрээнд Японы сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээний тоног төхөөрөмжийг стратегийн бодлоготой олгосноор Монгол улсын эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах юм. Мөн японы дэвшилтэт техник, технологийг Монгол улсад нэвтрүүлэн, эдгээр тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч компаниудын монголын зах зээлд гархад дэмжлэг үзүүлэх юм.Төслийн хүрээнд доорх эмнэлгийн тоног төхөөрөмжийг олгов.
Тоног төхөөрөмжийн нэр (тоо, ширхэг)
1) Radiography system (Digital type) / Дижитал рентген аппарат (1 ш)
2) Ultrasonography System / Эхо аппарат (9 ш)
3) Portable Diagnostic Ultrasound System / Зөөврийн эхо аппарат (9 ш)
4) Central monitoring system / Хяналтын мониторын төв систем (6 ш)
5) Bedside Monitor / Өвчтөний хяналтын монитор (55 ш)
6) Electrocardiograph / Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат (1 ш)
7) Anesthesia Machine / Унтуулгын аппарат (14 ш)
8) Artificial Ventilator / Амьсгалын аппарат (19 ш)
9) Neonatal Ventilator / Нярайн амьсгалын аппарат (7 ш)
10) Suction Apparatus / Сорох төхөөрөмж (3 ш)
11) Coagulator for surgery / Коагуляцийн аппарат (2 ш)
12) Cardio Toco Gram (CTG) / Ургийн монитор (20 ш)
13) Infusion Pump / Дуслын автомат шахуурга (35 ш)
14) Syringe pump / Тарианы автомат шахуурга (55 ш)
15) Neonatal Incubator / Нярайн инкубатор (16 ш)
16) Operating Table / Мэс заслын ор (6 ш)
17) Examination Table / Үзлэгийн ор (10 ш)
18) Operating light (mobile type) / Мэс заслын гэрэл (3 ш)
19) Pharmaceutical Refrigerator / Эмийн хөргөгч (2 ш)
20) ICU bed / Яаралтай тусламжийн ор (10 ш)
21) Ambulance / Түргэн тусламжийн тэрэг (1 ш)