Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

 

2016 оны санхүүгийн жилийн "Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж"
болон "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн
хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 

2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр



 Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж (*1) болон "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*2)"-ийн хүрээнд хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн дараах 4-н гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 3 дугаар сарын 3-ны өдөр Япон улсын Элчин сайдын өргөөнд боллоо. Үүнд


 "Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж"
1. "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургуулийн тогтолцоог бэхжүүлэх төсөл"
     • Тусламжийн хэмжээ: 446,053 ам.доллар
     • Хүлээн авагч байгууллага: Японы Хүүхдийг Ивээх Сан

 "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж"
2. Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмнэлэгийн зориулалттай ор болон ашиглагдаж байсан тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл
     • Тусламжийн хэмжээ: 87,191 ам.доллар
     • Хүлээн авагч байгууллага: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг
3. Төв аймгийн Баянхангай сумын сургуулийн засварын төсөл
     • Тусламжийн хэмжээ: 80,172 ам.доллар
     • Хүлээн авагч байгууллага: Төв аймгийн Баянхангай сум
4. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17-р хорооны Байгаль хамгаалах цэцэрлэгийг тохижуулах, өргөтгөх төсөл
     • Тусламжийн хэмжээ: 90,343 ам.доллар
     • Хүлээн авагч байгууллага: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 17-р хороо


 Ёслолын үеэр Япон улсын Хэргийг түр хамаарагч Минорү Кикүчи хэлэхдээ "Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж"-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл нь бага сургуулийн сурагчдад чиглэсэн заах арга зүйн техникийн хамтын ажиллагааны төсөл бөгөөд энэхүү төсөл 2 дахь шатандаа орж, цаашид улам их үр өгөөжөө түгээн хэмээн итгэж байна. Мөн "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлэх тусламж нь ГССҮТ-д Япон улсаас ашиглагдаж байсан тоног төхөөрөмж нийлүүлэхэд шаардагдах зохицуулалт, тээврийн зардлыг санхүүжүүлэх төсөл, хуучирч муудсан сургуульд засвар хийх төсөл болон байгалийн гамшиг, эрүүл ахуй, байгаль орчны сургалт явуулах гол байгууламж болгож ашиглахыг зорьсон төслүүдээс бүрдэж байна. Эдгээр тусламжийн аль аль нь Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна." гэв.


 Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат хэлэхдээ "Япон улсын Засгийн газар нь 1990 оноос хойш Монгол улсын хамгийн том хандивлагч орон байж нийгэм эдийн засгийн олон асуудлуудыг шийдэж ирсэн билээ. Төв аймгийн хувьд 1994 оноос хойш "Өвсний үндэс" хөтөлбөрөөс олон талт тусламж хүртсэн ба Төв аймгаа төлөөлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлье" гэв.


 Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал М.Тоёoда хэлэхдээ "Уг төсөл нь янз бүрийн шалгааны улмаас бага насандаа сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадалгүйгээр бага сургуульд элсэж буй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан төсөл юм. Уг төслийг хэрэгжүүлсэнээр бага насны хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулахыг зорьж байгаа ба бид бүхэн улам хичээн ажиллах болно" хэмээв.


 Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Оргил хэлэхдээ "Манай ГССҮТ нь 2007 он болон 2011 онд "Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламж авч байсан. Энэ удаагийн төслөөр мэс заслын ор зэрэг ашиглагдаж байсан тоног төхөөрөмж хүлээн авах билээ. Уг тусламж дэмжлэг нь эмнэлгээр үйлчлүүлж буй өвчтөнд том тус дэм болж, машид үнэ цэнэтэй үйл ажиллагаа болох юм" хэмээв.


 Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлэхдээ "Монгол улсын ард иргэдийн аюулгүй байдал болон боловсролын салбарын дэвшилд тусламж дэмжлэг үзүүлдэг Японы ард түмэнд гүнээ талархал илэрхийлье. Энэ удаагийн хөтөлбөр хэрэгжсэнээр Сүхбаатар дүүргийн 17-р хорооны 50,000 иргэнд тусламж дэмжлэг болох юм" гэв.


 "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Японы энэ санхүүгийн жил (2015.04.01-2016.03.31)-д Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 20 болж байгаа бөгөөд зөвхөн энэ удаагийн тусламжийн нийт дүн нь 257,000 ам.доллар буюу ойролцоогоор 523,400,000 төгрөг болж байна.  


 Япон улсын Засгийн газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн бүхий л боломжийг ашиглан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ тус улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.


(*1) "Японы ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх буцалтгүй тусламж" нь хөгжиж буй орон болон бүс нутагт Японы Төрийн бус байгууллагуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад үзүүлдэг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламж юм.
(*2) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан санхүүгийн тусламж үзүүлдэг.  


1
Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Япон улсын Хэргийг түр хамаарагч
М.Кикүчи нар гэрээнд гарын үсэг зурав

2
Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал М.Тоёoда болон Япон улсын
Хэргийг түр хамаарагч М.Кикүчи нар гэрээнд гарын үсэг зурав


1
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Бат-Оргил болон
Япон улсын Хэргийг түр хамаарагч М.Кикүчи нар гэрээнд гарын үсэг зурав

2
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон
Япон улсын Хэргийг түр хамаарагч М.Кикүчи нар гэрээнд гарын үсэг зурав