Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

Иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих "Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл"-ийн
нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Элчин сайд Т.Шимизү оролцов

 

18-ны өдөр, иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих "Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл"-ийн барилгын ажлын гэрээг байгуулах ёслолын ажиллагаанд Япон, Монголын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Японы талаас Элчин сайд Т.Шимизү болон төслийн гүйцэтгэгч компани Yokogawa Electric Corporation, Mitsubishi Hitachi Power Systems болоод холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Монголын талаас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон холбогдох хүмүүс тус тус оролцож, 4-р цахилгаан станцын хамтын ажиллагаа болон Японы Засгийн газраас үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгт талархаж буйгаа илэрхийллээ.

Япон улсын Засгийн газрыг төлөөлж Элчин сайд Т.Шимизү, "1990-ээд оны эхээр Улаанбаатарт ажиллаж байх үед цахилгаан эрчим хүчний саатал байнга гарч, халуун хоол унд идэж чадахгүй өдрүүд байдаг байсан. Иймд Японы Засгийн газар Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэний дараахан 4-р цахилгаан станцын тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор буцалтгүй тусламж, иений хөнгөлөлттэй зээл, техникийн хамтын ажиллагааны нийт 20 тэрбум иений хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд, 4-р цахилгаан станц нь өнөөг хүртэл Улаанбаатар хотын ард иргэдийг цахилгаан, дулаанаар тогтвортой хангаж байна. Мөн Нагано мужид болсон их газар хөдлөлтийн үеэр 4-р цахилгаан станцын ажилчид хандивын аян өрнүүлж, гамшигт өртсөн хүмүүст эн тэргүүнд тусламж дэмжлэг үзүүлсэнд Япон улсын Засгийн газрыг төлөөлөн чин сэтгэлээсээ талархал илэрхийлье." хэмээв.



Төлөөлөгчид (Хойд эгнээний зүүн талаас хоёрдахь нь Эрчим хүчний яамны
Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Элчин сайд Т.Шимизү,
ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга М.Сато)


Элчин сайд Т.Шимизү "Блумберг" телевизэд ярилцлага өгөв


Төслийн танилцуулга

1. Төслийн нэр: Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл
2. Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан огноо: 2013.11.15
3. Зээлийн дээд хэмжээ (нөхцөл): 4 тэрбум 201 сая иен (Зээлийн хүү: 0.3%, эргэн төлөлтийн хугацаа:40 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил)
4. Хэрэгжүүлэгч байгууллага: Эрчим хүчний яам
5. Төслийн агуулга:

6. 4-р цахилгаан станцад хэрэгжүүлсэн нийт төслийн жагсаалт
  (1) Буцалтгүй тусламж (Нийт өртөг: 2 тэрбум 771 сая иен)
    1) Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцыг засч сайжруулах төсөл
       Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан огноо: 1992 он
       Төслийн нийт өртөг: 1 тэрбум 598 сая иен
    2) Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцыг яаралтай засч, сайжруулах төсөл (2)
       Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан огноо: 1996 он
       Төслийн нийт өртөг: 1 тэрбум 173 сая иен
  (2) Иенийн хөнгөлөлттэй зээл (Нийт өртөг: 14 тэрбум 833 сая иен)
    1) Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцыг засч сайжруулах төсөл (1)
       Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан огноо: 1995.10.20
       Төслийн нийт өртөг: 4 тэрбум 493 сая иен
    2) Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцыг засч сайжруулах төсөл (2)
       Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан огноо: 2001.02.15
       Төслийн нийт өртөг: 6 тэрбум 139 сая иен
    3) Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл
       Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан огноо: 2013.11.15
       Төслийн нийт өртөг: 4 тэрбум 201 сая иен
  (3) Техникийн хамтын ажиллагаа
    1996~2001 оны хооронд (Мэргэжилтэн томилон ажиллуулах)
    2002.11~2007.4 сарын хооронд (Далайн чанад дахь ахмад сайн дурын гишүүн томилон ажиллуулах)