"Өндөр чанартай дэд бүтцийн хөрөнгө оруулалт"-ын
төсөл, хөтөлбөрийн танилцуулга
2015 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр
Энэ оны 5 дугаар сарын 21-ний өдөр, Токио хотноо зохион байгуулагдсан "Азийн ирээдүй" олон улсын 21 дүгээр чуулганд Ерөнхий сайд Шинзо Абэ "Өндөр чанартай дэд бүтцийн хамтын ажиллагаа"-ны талаар илтгэл тавьсан. Япон улсын Засгийн газар нь "Өндөр чанартай дэд бүтцийн хамтын ажиллагаа"-ны хүрээнд тухайн улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран "Өндөр чанартай дэд бүтцийн хөрөнгө оруулалт"-ыг эрчимжүүлэх болно.
Энэхүү хөрөнгө оруулалтын талаархи дотоод, гадаадын холбогдох албаны хүмүүсийн ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс "Өндөр чанартай дэд бүтцийн хөрөнгө оруулалт"-ын төсөл, хөтөлбөрүүдийн жишээг нэгтгэн гаргасан тул та бүхэн доорхи холбоосоор үзэж танилцана уу.
【Эх сурвалж 】Гадаад хэргийн яамны цахим хуудас
"Quality Infrastructure Investment"
Casebook (PDF)