Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

 

2015 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн
буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

 

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр



     7 сарын 7-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү нь Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр (*1)"-ийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх 3 төслийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд:


    Үүнд:

    Ёслолын үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ "Өнөөдөр Япон улсын Засгийн газрын хэрэгжүүлдэг "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн 3 төсөлд гарын үсэг зурснаар боловсролын салбарыг дэмжсэн нийт төслийн тоо 300 давсан нь тэмдэглүүштэй. "Өвсний үндэс" хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхэн үед мэргэжлийн сургалтын боловсролыг дэмжих үүднээс сургалтын материал нийлүүлж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч байсан. Нөгөө талаар сүүлийн 10 гаруй жилд социализмын үед баригдсан сургууль, цэцэрлэгийн барилгууд хуучирч, сургалтын нөхцөл муудаж байна. Өнөөдрийн 3 төслөөр эдгээр барилгуудыг засч, Монголын хүүхэд багачууд эрүүл, аюулгүй орчинд боловсрол эзэмших болно гэж итгэж байна. Түрүү долоо хоногт би Завхан аймгаар явж, сургууль, цэцэрлэгтэй танилцаж ирлээ. Хөдөө орон нутгийн боловсроын нөхцөл байдал үнэхээр хүнд санагдсан бөгөөд бид цаашдаа "Өвсний үндэс" хөтөлбөрийг үргэжлүүлэн хэрэгжүүлж, хүүхдүүдийн сурах таатай нөхцлийг бий болгох болно." гэв.


    Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ "Японы Засгийн газар, Элчин сайдын яаманд талархаж буйгаа илэрхийлье. Дархан-Уул аймгийн сургууль, цэцэрлэгийн хувьд инженерийн дэд бүтэц болон дээвэрээс ус гоожих нь хамгийн тулгамдсан асуудлууд байдаг. Энэхүү асуудлыг шийдэж байгаа эдгээр төсөл хөтөлбөр нь бидэнд хамгийн бодитой тусламж болж байна." гэв.


    Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр "Говьсүмбэр аймгийн уугуул сургууль болох 1-р сургуулийг "Өвсний үндэс"-ийн санхүүжилтээр засвар хийх болсонд маш их баяртай байна. Бид хүүхдүүдийн сурч боловсрох орчинг сайжруулах болно." хэмээв.


    Дээрхи 3 төсөлд нийт 232,938 ам.доллар буюу ойролцоогоор 454,229,100 төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо. Эдгээр 3 төсөл хэрэгжсэнээр 2015 оны Японы санхүүгийн жил (2015.04.01-2016.03.31)-д "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийн хүрээнд Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн тоо 11 болж байгаа бөгөөд нийт 865,684 ам.доллар буюу ойролцоогоор 1,662,773,960 төгрөг болох юм.


    Япон улсын Засгийн газар нь Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэхийн тулд цаашид ч "Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн бүхий л боломжийг ашиглан Монгол улстай хамтран ажиллахын зэрэгцээ тус улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.




  ((*1) Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан хэрэгжүүлдэг энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, иргэдийн хэрэгцээнд тулгуурласан тусламжийг үзүүлэх төсөлд Япон улсын дипломат төлөөлөгчийн газрууд голлон санхүүгийн тусламж үзүүлдэг.

 

 

Т.Шимизү сайд, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат
болон холбогдох хүмүүс


Т.Шимизү сайд, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр нар гарын үсэг зурсны дараа


Т.Шимизү сайд, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж нар гарын үсэг зурах үеэр