Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Онцлох үйл явдал >


 

 

Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд сэргээн заслын
тоног төхөөрөмж гардуулан өгөх ёслолын арга хэмжээ

 

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр



     6 дугаар сарын 8-ны өдөр, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд "2013 оны Япон улсын Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламж"-аар нийлүүлж буй сэргээн заслын тоног төхөөрөмжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээ боллоо. Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүст Япон улсын жижиг, дунд үйлдвэрийн сэргээн заслын тоног төхөөрөмжийг гардуулан өгөв. Тус арга хэмжээний үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ японы ард түмэнд талархаж буйгаа илэрхийлээд "Өнөөг хүртэл анхан болон дунд шатны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ хангалттай бус байсан бөгөөд манай улсад сэргээн заслын тоног төхөөрөмж нэн шаардлагатай байсан" хэмээн дурьдлаа.


     Элчин сайд Т.Шимизү, "Энэ удаа олгогдож буй сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмж нь Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан номын санд ашиглагдах юм. Тэр утгаараа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг нийгмийн эмзэг давхаргын иргэдэд чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах үйлсэд дэмжлэг үзүүлж байгаа юм" хэмээн мэндчилгээндээ дурьдлаа.

 


Сэргээн засалт хөгжлийн төвийн холбогдох хүмүүст
тоног төхөөрөмж гардуулж буй Элчин сайд Т.Шимизү (зүүн)


    

 

     Тус эмнэлэгт хэвтэн сэргээн заслын эмчилгээ хийлгэж буй өвчтөн "Эмнэлэгт хэвтээд гуравхан хонож байгаа ч үр дүнгээ өгч байна" хэмээн өгүүллээ. Мөн Хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл "Брайл принтертэй болсноор харааны бэрхшээлтэй 16 мянган иргэнд ном, товхимол хэвлэж өгөхөд хүндрэлгүй боллоо" хэмээн талархлаа илэрхийлж байв.

 


     Төслийн танилцуулга


1. Төслийн нэр: (Japan's Non-project Aid for Provision of Japanese SME's products 2013)
    2013 оны Японы жижиг, дунд үйдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламж

2. Төслийн нийт өртөг: 300 сая иен

3. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Төслийн бус буцалтгүй тусламжийн зорилго:



4. Тоног төхөөрөмжийн төрөл:
    1. Хөлний шахалтын дасгалын хэрэгсэл
    2. Дээд, доод мөчний булчингийн хүч сайжруулах дасгалын хэрэгсэл
    3. Түнх үений дасгалын хэрэгсэл
    4. Хөлний булчингийн хүч сайжруулах дасгалын хэрэгсэл
    5. Автомат босгогч ор
    6. Паралел бар
    7. Дасгалын шат
    8. Өргөгч бүхий хөдөлгөөн засал эмчилгээний ор
    9. Доод мөчний усан эмчилгээний ванн
    10. Зөөвөрлөгч бүхий усан эмчилгээний ванн
    11. Үений далайц хэмжигч гонометр
    12. Зөөврийн ЭХО аппарат
    13. Хөдөлгөөн засалтын эмчилгээний ор
    14. Дулаан эмчилгээний халаагч тогоо
    15. Нам давтамжийн физик эмчилгээний багаж
    16. Дээд мөчний парафин шахагч
    17. Доод мөчний парафин шахагч
    18. Татлагын аппарат
    19. Нам давтамжийн интерференц физик эмчилгээний багаж
    20. Богино долгионы физик эмчилгээний багаж  
    21. Брайл принтер
    22. Брайл принтер / 2 талдаа хэвлэдэг/