2012 оны Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн
бус буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн 13
машиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
2012 оны Японы жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн
бус буцалтгүй тусламжаар түргэн тусламжийн 13
машиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ
1 дүгээр сарын 30-ны өдөр, Эрүүл мэнд, спортын яамны өмнөх талбайд Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар олгогдсон түргэн тусламжийн 13 машиныг хүлээлгэн өгөх өргөн олныг хамарсан ёслолын арга хэмжээ болж Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Мэндчилгээ дэвшүүлж буй Элчин сайд Т.Шимизү (зүүн) Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба (баруун)
Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэлсэн үгэндээ Япон улсын ард түмэн эрүүл мэндийн салбарт ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлж буйд талархлаа илэрхийлээд “Энэ удаагийн тусламжаар олгогдсон түргэн тусламжийн 13 машин нь хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлэн сайжруулна гэдэгт найдаж байна” хэмээн дурьдсан.
Элчин сайд Т.Шимизү, “Япон улсын Засгийн газар Монгол улсад өнөөг хүртэл нийт 18 удаагийн төслийн бус буцалтгүй тусламжаар 174 сая ам.долларын (20тэрбум 350 сая иен) тусламж үзүүлсэн” хэмээгээд “Энэ тусламж нь Монголын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд яаралтай тусламж үйлчилгээг иргэдэд хүргэн олон хүний амь насыг авраасай” хэмээн хэлсэн.
Түргэн тусламжийн машины түлхүүр гардуулж буй Элчин сайд .Шимизү Түргэн тусламжийн машинууд
Эдгээр түргэн тусламжийн машинууд нь хөдөө, орон нутгийн бартаа саадтай замд явах зориулалттай Япон улсад үйлдвэрлэгдсэн дөрвөн дугуй нь хөтөлдөг, тусгай тоноглолтой машин (Land Cruiser) юм. Түргэн тусламжийн машиныхаа түлхүүрийг гардан авсны дараа 13 аймгийн эмнэлгийн ажилтнууд ашиглалтын сургалтанд хамрагдана. Тийнхүү сургалт дуусмагц тус түргэн тусламжийн машинууд Дорнод, Увс, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргэгдэх болно.