Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Хэвлэлийн мэдээ >


 

Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ) -ын
"Өндөр үр ашиг бүхий дулаан хангамжийн нам даралтын зуух нэвтрүүлэх төсөл"-ийн
зуухны байгууламжийн нээлтийн арга хэмжээ


   

 

   11сарын13-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 118 дугаар сургууль дээр “Өндөр үр ашиг бүхий дулаан хангамжийн нам даралтын зуух нэвтрүүлэх төсөл”-ийн зуухны байгууламжийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг  төслийг  Японы Засгийн газрын дэмжлэгтэйгээр Японы СҮРИ КЭЙКАКУ ХК, Монголын АНУ Сервис ХХК компаний хамтарсан Олон улсын консерциум нь хоёр улсын хооронд байгуулагдсан “Хамтарсан кредит олгох механизм”-ийн  хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү нам даралтын зуухнаас гарах дулаанаар зэргэлдээх 118 дугаар сургууль болон цэцэрлэгийн дулааныг хангах юм.

 



Зуухны байгууламжийн нээлтийн арга хэмжээ, тууз хайчлах ёслол


   Нээлтийн арга хэмжээнд оролцсон Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан Тусгай элч Д.Дагвадорж хэлсэн үгэндээ Японы Засгийн газар болон төслийн холбогдох хүмүүст хичээл зүтгэл гаргасанд нь талархал илэрхийлээд манай хоёр улcын хооронд  байгуулагдсан гэрээ ийнхүү бодитоор биелэлээ олж төсөл болон хэрэгжиж эхэлсэнд туйлын их баяртай байна” хэмээн дурдлаа.

 

  

    Ёслолын арга хэмжээнд үг хэлж буй         Өндөр үр ашиг бүхий нам даралтын зуух
       ЯЭСЯ-ны зөвлөх Ш.Хаяаши               

 

                   
  Энэхүү төслийн гол хэрэгжүүлэгч СҮРИ КЭЙКАКУ ХК-ний инженер Күвахара хэлэхдээ ХКОМ-ын шинэ хамтын ажиллагааг цогцлоохоор зорьж байна. Тэр утгаараа энэ ажлын нэг тулгуур  хүч болъё гэсэн хүсэл эрмэлзлэлээр АНУ СЕРВИС компанитай хамтран төслийг хэрэгжүүлж ирсэн юм. Бидний хувьд энэ нь анхны алхам хэдий ч цаашдын хамтын ажиллагааны үндэс суурь нь болоосой хэмээн хүсч байна” гэж хэлэв.

   Тус Элчин сайдын яамны зөвлөх Ш.Хаяаши хэлсэн үгэндээ төслийн холбогдох хүмүүсийн хамтын ажиллагаанд талархал илэрхийлээд “Өнөөг хүртэл дэлхийн 12 улс оронтой ХКОМ-ын баримт бичигт гарын үсэг зурсан. Монгол улс бол хамгийн гэрээ байгуулсан анхны орон юм. Монгол улсад хэрэгжүүлж буй энэхүү механизмын үйл ажиллагаа нь бусад орнуудтай харьцуулахад илүү эрчимтэй явж байна. Цаашид уг төсөл нь бусад төсөл хөтөлбөрийг манлайлах загвар төсөл болохыг ” хүслээ .

   “Хамтарсан кредит олгох механизм” нь нүүрстөрөгч багатай нийгмийг цогцлоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Японы Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй механизм юм. Энэ нь хөгжиж буй орнуудад нүүрстөрөгч багатай дэвшилтэт технолгийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар тухайн орны хүлэмжийн хийг бууруулах буюу шингээлтийг нэмэгдүүлэхэд Япон улсын оруулсан хувь нэмрийг бодитойгоор үнэлэн Япон улсын хүлэмжийн хийн бууруулалтын зорилтот кредитэд дүйцүүлэн тооцох механизм юм. Мөн Японы пүүс компаниуд нүүрстөрөгч багатай дэвшилтэт технологио дэлхийн улс орнуудад нэвтрүүлэх томоохон боломж нээгдэж байна.