Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Хэвлэлийн мэдээ >2012 оны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд олгох байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ


 

2012 оны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд олгох
байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмжийг
хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ


   


  9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 2-р дунд сургууль дээр Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд худалдан авсан байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.

 

Тууз хайчлах үеэр Элчин сайд Такэнори Шимизү, Боловсрол шинжлэх  ухааны сайд Л.Гантөмөр,
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана


   Энэхүү ёслолын арга хэмжээнд оролцсон Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ ”Япон улсын Засгийн газар нь Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл, Япон улсад оюутан суралцуулах холбогдох төсөл хөтөлбөрүүдийг өнөөг хүртэл боловсролын салбарт тасралтгүй хэрэгжүүлэж ирсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээгээр “Энэ удаа Японы Засгийн газрын дэмжлэгээр олгогдсон байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын байгалийн ухааны сургалтын чанарыг улам бүр сайжруулах нь дамжиггүй юм” хэмээн цохон тэмдэглэсэн.

    Элчин сайд Такэнори Шимизү хэлсэн үгэндээ “Тухайн улс орныг бүтээн байгуулах, цэцэглэн хөгжүүлэхэд мэрэгжлийн чадвартай боловсон хүчин бэлтгэх асуудал нь нэн чухал юм. Ялангуяа Монгол улсын аж үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд байгалийн ухааны салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтэх зайлшгүй шаардлагатай. Япон улсын Засгийн газраас үзүүлсэн буцалтгүй тусламжийг хүлээн авсан сургуулиудын хүүхэд багачууд ирээдүйд Монгол улсаа хөгжүүлэх авъяас, чадвартай хүн болно гэж найдаж байнахэмээн дурдсан.

      Энэ удаагийн нийлүүлэгдсэн байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж нь Улаанбаатар, Сэлэнгэ, Дорнод, Булган, Завхан аймгийн ерөнхий боловсролын 28 сургуульд олгогдох бөгөөд эдгээр сургуулийн сурагчид байгалийн ухааны сорил, туршилтын хичээлээр дамжуулан онол, дүрмийг өөрийн нүдээр магадлан бататгах боломжтой болно.


 

    Элчин сайд Такэнори Шимизү байгалийн ухааны хичээлийн явцтай танилцаж буй нь