Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Хэвлэлийн мэдээ >“Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжсэн төслүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа”


 

2014 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн
буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ


   


   8 сарын 19-ний өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Ц.Батмягмар нар Элчин сайдын өргөөнд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх доорхи 5 төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 

   Ёслолын үеэр Элчин сайд Т.Шимизү хэлэхдээ “Өвсний үндэс хөтөлбөр нь Монгол улсын бүх аймаг, сумдад хүрч, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж ирсэн. 1990 онд Монголд хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдөр гарын үсэг зурсан 5 төслийг оруулаад нийт 454 төсөл хэрэгжүүлсэн бөгөөд сүүлийн 2 жил хагаст 50 гаруй төсөл хэрэгжсэнд бахархаж байна. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамран хэрэгжсэн тусламжийг зөвхөн манай улс үзүүлсэн гэдгийг бардам хэлмээр байна.” гэв.


   Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат “Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр болсонд баяртай байна. Япончууд бол шударга, хөдөлмөрч хүмүүс. Тэдний хийж буй энэхүү буянт үйлсийг сурталчилж, таниулахад хувь нэмэр оруулж ажиллах болно. Японы ард түмэн болон Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.” хэмээв.


   Багануур дүүргийн Засаг дарга Б.Бямбадорж “Энэхүү ёслолын арга хэмжээнд Багануур дүүргээ төлөөлөн оролцсондоо баяртай байна. Энэхүү тусламжийн мөнгө нь Японы ард түмний хүч хөдөлмөр шингэсэн хөрөнгө тул төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр хичээж, хариуцлагатай ажиллах болно. Дүүргийнхээ иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.” гэв.

                                                                                                      
   
   Энэ өдөр гарын үсэг зурсан буцалтгүй тусламжийн 5 төслийн нийт дүн 457,423 ам.доллар буюу ойролцоогоор 859,955,240 төгрөг болж байна.

 



Элчин сайд Шимизү, Багануур дүүргийн засаг дарга Б.Бямбадорж,
төслийн холбогдох хүмүүс, ЭСЯ-ны ажилчдын хамт  

 


Элчин сайд Шимизү, Орхон аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат,
төслийн холбогдох хүмүүс, ЭСЯ-ны ажилчдын хамт


 

Элчин сайд Шимизү, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат,
төслийн холбогдох хүмүүс, ЭСЯ-ны ажилчдын хамт

 

Элчин сайд Шимизү, Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа,
төслийн холбогдох хүмүүс, ЭСЯ-ны ажилчдын хамт



Элчин сайд Шимизү, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Ц.Батмягмар,
төслийн холбогдох хүмүүс, ЭСЯ-ны ажилчдын хамт