Нүүр хуудас >Эдийн засгийн хамтын ажиллагаа >Хэвлэлийн мэдээ >“Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжсэн төслүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа”


 

"Өвсний үндэс" хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар
Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжсэн төслүүдийг
хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа


   


   8 сарын 16-ны өдөр, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Хаяаши Шиничиро, Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван, Дорнод аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Алтанцэцэг, Халхгол сумын сум дундын эмнэлэгийн дарга З.Байгаль, Халхгол сумын цэцэрлэгийн эрхлэгч О.Энхриймаа нар Халхгол суманд “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн доорхи 2 төслийг хүлээгэн өгөх арга хэмжээнд оролцлоо:


   Элчин сайдын яамны Зөвлөх Хаяаши Шиничиро хэлэхдээ “Өнөөдөр Японы Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн 2 төслийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Өвсний үндэс хөтөлбөрөөр дамжуулан Япон, Монгол хоёр улсын найрамдалт харицаанд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаад бахархаж байна. Өнөөг хүртэл уг хөтөлбөрийн хүрээнд Халхгол суманд хэрэгжсэн нийт 3 төсөл нь хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

            Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван “Халхгол сумын иргэдийг төлөөлж Японы ард түмэн, Японы Засгийн газарт талархал илэрхийлье” хэмээв.

   Дорнод аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Алтанцэцэг “Өвсний үндэс хөтөлбөр нь Монгол улсын нийгмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ. Халхгол сумын сум дундын эмнэлэг, Халхгол сумын цэцэрлэгт засвар орсноор ард иргэдийн эрүүл мэнд, хүүхдийн сурах орчин сайжрах юм. Дорнод аймаг, тэр дундаа Халхгол сумын иргэд, цэцэрлэгийн балчир үрсээ төлөөлж Японы ард түмэн, Элчин сайдын яамны Зөвлөх Хаяаши Шиничиро болон Өвсний үндэсний хамт олонд гүнээ талархал илэрхийлье” хэмээв.


 

Зүүн гар талаас Халхгол сумын цэцэрлэгийн эрхлэгч О.Энхриймаа, Халхгол сумын сум дундын эмнэлгийн дарга З.Байгаль,
Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван, Элчин сайдын яамны Зөвлөх Ш.Хаяаши,
Дорнод аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Алтанцэцэг,
Японы ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга К.Ямамото нар тууз хайчлах үеэр